2018 оны 9 дүгээр сарын 30-аас 10 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд Мишээл экспо төвд “Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор “ICT EXPO-2018” үзэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг - Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас амжилттай зохион байгууллаа.
Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт энэ онд гарсан шилдэг шийдэл, шинэ дэвшилтэт техник технологи, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулж мэдээлэл, харилцаа холбооны салбарын шилдэгүүдээ шалгарууллаа.
Уг үзэсгэлэнд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас хийж хэрэгжүүлсэн Smartcar тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний систем “ШИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭ” номинацид шалгарч батламж авлаа.
Smartcar.mn систем нь өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрийг орон зайнаас үл хамааран онлайнаар төлөх боломжтой анхны цахим систем юм.
Smartcar системд нэмэлт хөгжүүлэлтийг хийж 9 төрлийн үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: Нийслэлийн Мэдээллийн технологийн газар