Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

“ГАЗОН Next” сүү тээврийн автомашиныг “Сүү” хувьцаат компанид албан ёсоор хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ боллоо

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 10 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол улсын ууган үйлдвэр Сүү хувьцаат компани нь манай орны эрс тэс уур амьсгалд нийцсэн, туулах чадвар сайтай, та бидний нэрлэж заншсанаар ГАЗ-53 автомашины хамгийн сүүлийн үеийн шинэчлэгдсэн загвар буюу 2018 онд үйлдвэрлэгдсэн, 0 км гүйлттэй, дизель турбо хөдөлгүүр бүхий ГАЗОН Next автомашинаа хүлээн аваад удаагүй байгаа билээ.

Энэхүү сүү тээврийн автомашиныг нийлүүлэгч “Нортэкс” компаниас Сүү ХК-д албан ёсоор хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо.

Энэхүү ёслолын арга хэмжээнд МУ-д суугаа Оросын худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн М.В.Васильев, Сүү ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, “Нортэкс” компанийн гүйцэтгэх захирал А.В.Просекин нар оролцож, үг хэлэн, иргэдэд шинэхэн автомашинаа танилцуулсан юм.

Дашрамд дурдахад, Сүү ХК нь 6 аймгийн газар нутгаас 2500 гаруй бэлтгэн нийлүүлэгчдээсээ сүүгээ жилийн 365 хоногийн турш өглөө бүр шинэхнээр нь татан авдаг. Сүүний нэг машин жилд дунджаар 70,000 гаруй км зам туулж, 730 тонн сүү тээвэрлэн хэрэглэгчиддээ хүргэдэг.

Хэрэглэгч та бүхэндээ хамгийн чанартай бүтээгдэхүүнийг хүргэхийн тулд бид сүү бэлтгэлийн болон түгээлтийн автомашинууддаа парк шинэчлэлт, хөрөнгө оруулалтыг тогтмол хийж ажиллаж байна.

#ГАЗОНNEXT #Сүү_бэлтгэлийн_нэгдсэн_тогтолцоо #Сүү_тээвэр

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.