Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Сураггүй болсон иргэнийг олоогүй байна

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Богд уулант төөрсөн хоёр иргэнийг эсэн мэнд олжээ. Энэ сарын 11-ний өдрийн 19:39 цагт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Богдхан ууланд хоёр эмэгтэй төөрсөн тухай дуудлагыг Нийслэлийн Онцгой Байдлын Ерөнхий газарт өгсөн байна.

Энэ дагуу Аврах ангийн таван албан хаагч эрэн хайх ажиллагаа явуулж, Дугуй цагаан гэдэг газраас 18 настай иргэн Х, М нарыг бээрсэн байдалтай байхад нь олжээ. Аврагчид тэдэнд анхны тусламж үзүүлэн, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. 

Мөн энэ сарын 8-ны 20:00 цагийн орчим Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн Дээд-Үзүүр гэдэг газраас тус сумын харьяат 64 настай Б гэдэг эрэгтэй  сураггүй болсон гэх дуудлагыг 11-ний 10:15 цагт аймгийн Онцгой Байдлын газарт өгчээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын зургаа, орон нутгийн 24, ар гэрийн 25 нийт 55 хүний бүрэлдэхүүнтэйгээр  эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан байна.

Эрлийн багийнхан Сэлэнгэ мөрний усаар 15 км, голын эргээр 16 км газарт самналт хийж, харанхуй болсон тул 20:00 цагийн орчим эрлээ зогсоосон байна.