Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

"9 сарын 3-наас эхлэх ажил хаялтад Нийслэлийн 70 сургууль, 90 гаруй цэцэрлэгийн ажилтан нэгдээд байна"

А.Намуун, iKon.mn
2018 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

МҮЭХ-ны салбар хороод Засгийн газраас цалин нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, есдүгээр сарын 3-наас боловсролын салбарынхан ажил хаялт зарлахаа мэдэгдсэн.

Энэ талаар өнөөдөр Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзоригоос тодруулахад "Боловсролын салбарынхан есдүгээр сарын 3-наас ажил хаялт хийх хэвээрээ. Одоогоор Нийслэлийн 70 сургууль, 90 орчим цэцэрлэг ажил хаялтад нэгдээд байгаа. 

Багш, сувилагч нарын цалинг ангилал, зэрэглэлээр ялгаж нэмэх нь зохисгүй. Боловсролын салбарынхан зүгээр ажил хаяад суухгүй, өмнөхөөсөө илүү хурц, олон нийтийг хамарсан тэмцлээр ажил хаялтаа үргэлжлүүлнэ" гэлээ.