Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Замын-Үүд-2 өртөөний холбооны механикч галт тэргэнд дайруулан нас барсан хэргийг шалгаж байна"

С.Бадрал, iKon.mn
2018 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Замын-Үүд /Гэрэл зургийг mpa.mn/

Дорноговь аймаг Замын-Үүд сум 3 дугаар баг, Замын-Үүд-2 өртөө дээр тус өртөөний холбооны механикч галт тэргэнд дайруулан нас барсан хэрэг гарчээ.

"Тус өртөөний холбооны механикч ажилтай, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэгт тоотод суух 29 настай эрэгтэй “Б” нь “ТЗ-ын 1,109-р километрийн 2-р зуутад Олон улсын ... дугаар галт тэргэнд дайруулж нас барсан байна гэсэн мэдээллийг наймдугаар сарын 27-ны 10:30 цагт авч хэргийн газарт үзлэг хийж, үргэлжлүүлэн шалгаж байна" гэж ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү хэллээ.