Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ө.Мөнхсайхан: Хоол хийх арга, мэдлэгээ хөгжүүлэхийг хүссэн нийт тогооч нараа урьж байна

ikon.mn
2018 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

RestoEPXO2018 үзэсгэлэнгийн үеэр олон сонирхолтой үйл ажиллагаа, сургалтууд зохион байгуулагдах талаар та бүхэн аль хэдийн сонссон байх. 2018 оны 9 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулагдах уг үзэсгэлэнгийн үеэр тогооч нарт зориулсан MASTER CLASS сургалт зохион байгуулагдах гэж байна. Энэхүү мастер сургалтын талаар тус үзэсгэлэнг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн Ө.Мөнхсайханаас дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. 

- Resto EXPO 2018 үзэсгэлэнгийн үеэр тогооч нарт зориулсан АХЛАХ ТОГООЧИЙН MASTER CLASS сургалтыг зохион байгуулах гэж байна. Энэ сургалтыг яагаад зохион байгуулах болсон бэ?

- Resto EXPO 2018 үзэсгэлэн нь өөрөө ханган нийлүүлэгч, хэрэглэгч хоёрыг нягт холбож өгөх зорилготой томоохон арга хэмжээ болох юм.  Тухайлбал нэг таваг хоолыг зочинд өгөхөд бэлэн болгох хүртэл маш олон шат дараалал байдаг. Энэ бүхнийг олон улсын түвшинд буюу дэлхийд хэрхэн хийж байгаа арга аргачлалаас практик дээр сонирхуулахад бэлэн болоод байна. Мөн энэ зах зээл дээр ажиллаж байгаа шинэ залуу тогооч нар руу чиглэж байгаагаараа энэхүү сургалт маань ихээхэн онцлогтой болох юм. 

- Сургалтыг ямар хүмүүс удирдаж явуулах вэ?

- Монгол улсад топ гэгддэг ахлах тогооч нар болон олон улсаас нарийн техник технологи дээр ажилладаг мэргэшсэн Brand Chef нар удирдан явуулна. Тэгэхээр энэхүү сургалт нь энгийн, анхан шатны гэхээсээ илүүтэй гүнзгийрүүлсэн түвшинд практик сургалтууд орно. Үүгээр дамжуулаад суралцагч нар маань мэдлэг, чадвараа нэмэгдүүлэхээс гадна орчин үеийн, шинэ техник технологи дээр ажиллаж сурах зэрэг олон давуу талтай.

- Сургалтанд ямар хүмүүс хамрагдах боломжтой вэ?

- Сургалтанд рестораны чиглэлээр бизнес эрхэлж буй шинэ залуу ТОГООЧ, ахлах ТОГООЧ, Ерөнхий ТОГООЧ нар хамрагдвал илүү үр дүнтэй байх болов уу. Учир нь манай сургалт  анхан шатны мэдээллээс илүүтэйгээр ахисан түвшний мэдлэгийг олгохоор төлөвлөгдсөн юм. RestoEXPO2018 үзэсгэлэнгийн үеэр Crocus Event Hall зааланд тусгайлан зассан мэргэжлийн түвшний гал тогоонд болохоор бид бэлтгэлээ базааж байна. 

Мөн энэ дашрамд манай RestoEXPO2018 үзэсгэлэнг үйл ажиллагааг ивээн тэтгэгч 1990 оноос хойш нийтийн хоолны салбарын хөгжилд томоохон байр суурь эзлэн Istoma, Kitchen Aid, Electrolux зэрэг олон төрлийн дэлхийн бренд тоног төхөөрөмжийн нийлүүлэлт болон угсралт, хамгийн сүүлийн үеийн шилдэг технологийг нэвтрүүлж буй TRAPEZA ХХК-ийн хамт олондоо талархал илэрхийлье!

 

- Хоолны сургалтуудын сэдвийн талаар мэдээлэл өгвөл? Өдөрт хэдэн сургалт орох вэ?

- Нэг өдөрт 3 төрлийн 3 өөр Зочин-тогооч сургагч багшийн сургалт орохоор бэлдсэн. Нэг сургалт нь ойролцоогоор 3 цаг үргэлжлэх бөгөөд  тухайн хугацаандаа тухайн өгөгдсөн сэдвийн хүрээнд бүхий л мэдээлэл, мэдлэг, ур чадвар, практик-дадлагыг эзэмшиж авах боломжтой цогц хөтөлбөртэй юм.

- Зохион байгуулагчийн хувьд сургалтын үр дүнг хэрхэн харж байгаа вэ?

- Манай улсад рестораны бизнесийн чиглэлийн  олон улсын хэмжээний үзэсгэлэн, арга хэмжээ, сургалт-семинар зохион байгуулагдаж байсан нь цөөхөн. Тиймээс бид Мастер класс сургалтаараа олон улсын түвшний мэдлэг мэдээлэл олгохоос гадна нийтийн хоолны боловсрол гэгддэг хүнсний аюулгүй байдал, хувь хүний эрүүл хооллолтын талаарх мэдлэг, мэдээллийг өгөх юм.  Тиймээс энэ чиглэлийн бизнесийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийх монгол тогооч нарын чадвар улам арвижин нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

- Оролцохыг хүссэн хүмүүс хэрхэн яаж бүртгүүлэх вэ, бүртгэлийн хураамж хэд вэ?

- Сургалтанд оролцох тогооч нар www.tix.mn сайтад нэвтрэн бүртгүүлээд сургалтанд суух тасалбарыг авах боломжтой. Мөн үзэсгэлэн зохион байгуулагдах өдрүүдэд Crocus Event Hall-аас шууд худалдан авч болно. Манай сургалтын  нэг удаагийн сургалтын төлбөр 80,000 төгрөг. Энэхүү төлбөрт тухайн өдөр үзэсгэлэнд нэвтрэх эрх, сургалтын хоолны амталгаа, ивээн тэтгэгчдийн гарын бэлэгтэй сугалаанд оролцох эрх, үзэсгэлэнгийн лого бүхий тогоочийн хормогч, курс хоолны жорууд, дурсгалын сертификат зэрэг багтсан байгаа юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99088814 дугаараас авах боломжтой.