Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх Бямба гарагт нар хиртэнэ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

2018 оны зун сансар огторгуйн ховор сонин үзэгдлүүдээр дүүрэн болж байна. Өнгөрсөн сарын сүүлээр сар хиртсэн бол ирэх Бямба гарагт буюу наймдугаар сарын 11-ний өдөр нар хиртэхээр болжээ.

Гэхдээ энэ удаагийн нар хиртэлт бүтэн биш, хэсэгчилсэн байдалтай ажиглагдах гэнэ. Нар ба дэлхийн дунд сар байрлаж, сүүдэр нь дэлхий дээр тусахыг нарны хиртэлт гэдэг.

Энэ удаагийн нарны хиртэлт дэлхийн бөмбөрцгийн хойд хагасынханд илүү тод харагдах юм байна. Хамгийн их мэдрэгдэх Хойд туйл дээр нарны 65 хувь сүүдэрт орж харагдах юм.

Харин урагшлах тусам энэ хэмжээ багасна. Тухайлбал ОХУ-ын Якутск хотод 57 хувьтай ажиглагдах бол Гринландад 50 хувь, Исландад 20 хувь байх гэнэ.

Өмнөд Солонгосын Сөүл хотод 35 хувь, Хятадын Шанхайд 20 хувьтай харагдана гэж судлаачид тооцоолжээ.

Эндээс харвал Улаанбаатар хотоос 40 орчим хувьтай нарны хиртэлт ажиглагдаж магадгүй байна.

 

Эх сурвалж: Earth Sky