Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Долоо хоногийн дараа Samsung Galaxy Note 9-ийг танилцуулна

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани фаблет буюу ухаалаг гар утас, таблетын завсарт ангилагддаг төхөөрөмжийнхөө шинэ загварыг наймдугаар сарын 9-нд танилцуулах гэж байна.

Өчигдөр тус компанийн вэбсайтаас алдагдсан зураг энэ бүтээгдэхүүний тухай зарим мэдээллийг ил болгожээ. Самсунг компани албан ёсоор зарлах хүртлээ ямар нэг мэдээллэл өгөхгүй байгаа юм.

Алдагдсан зурагнаас харвал шинэ төхөөрөмжийг Galaxy Note 9 гэж нэрлэхээс гадна 3.5 мм чихэвчний оролт, ар талд байрласан хурууны хээ уншигч, өөрчлөгдсөн хос камер, шинэчлэгдсэн S-Pen үзэгтэй байхаар харагдаж байна.

Мөн “Say hello to super power” гэсэн уриатай байгаа нь Galaxy Note 9-ийн техник үзүүлэлт өмнөх загваруудаасаа эрс сайжирсныг илтгэж байж магадгүй гэнэ.

 

Эх сурвалж: CNET