Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Бээжин хот ирэх хоёр жилийн хугацаанд $15 саяыг номын сангуудад “цутгана”

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Номын дэлгүүрүүдийн байр саванд зориулж их хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр төсөвлөснөө Бээжин хотын захиргаа өнгөрсөн долоо хоногт зарлажээ.

Номын сангуудад зориулсан нэг жилийн төсөв 50 сая юань ($7.4 сая) бөгөөд энэ хэмжээ ойрын хоёр жилд хэвээр хадгалагдах юм.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд уг төсвийн хэмжээ ойролцоогоор гурав дахин бага байжээ.

Төсвийн мөнгийг номын сангуудын байр түрээслэх зардалд хөнгөлөлт үзүүлэх, номуудыг хадгалах орчин нөхцлийг сайжруулахад зарцуулна.

Бээжин хот бас 2020 онд 16 том (их дэлгүүрийн хэмжээтэй), 200 жижиг номын сан нэмж байгуулах зорилт тавьжээ.

Номын сангуудад хямд түрээсийн үйлчилгээ үзүүлсэн үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдэд татварын хөнгөлөлт үзүүлж дэмжих төлөвлөгөө мөн тусгагдсан байна.

“Номын сангуудын байрны асуудлыг бид зах зээлийн хуулинд найдан орхиж болохгүй. Тиймээс тэднийг дэмжсэн засгийн газрын бодлого зайлшгүй хэрэгтэй” гэж Бээжин хотын Радио, Телевизийн хорооны дэд дарга Жан Сү хэвлэлд ярьжээ.

Сүүлийн жилүүдэд дижитал номны хэрэглээ нэмэгдэж байгаа ч Хятадад уужим саруул зай талбайтай, орчин үеийн дизайн хийцтэй, кофе цайгаар үйлчилдэг, тохилог номын сангууд эрэлттэй болоод байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Quartz