Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

17:00 цагийн байдлаар 12 хүүхэд төөрснийг цагдаагийн алба хаагчид эцэг, эхэд нь хүлээлгэн өгчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Үндэсний их баяр наадмын энэ өдрүүдэд цагдаагийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт хэв журмын хамгаалалт болон авто, явган, морьт эргүүлд үүрэг гүйцэтгэн наадамчин олны аюулгүй байдлыг ханган гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

Өнөөдрийн  17:00 цагийн байдлаар 12 хүүхэд төөрснийг цагдаагийн алба хаагчид эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн бөгөөд одоогоор ноцтой гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй гэж Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ.

Наадамчин олон Та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хулгайлах гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

https://www.facebook.com/ubcitypolice/videos/856984034495013/


Эх сурвалж: НЦГ