Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний сурын харваанд эрэгтэй харваачдаас Б.Дашзэвэг, эмэгтэйчүүдээс Д.Норжмаа түрүүллээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Монгол Улсын “Мэргэн” Б.Дашзэвэг /Гэрэл зургийг mpa.mn/

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваанд эхний таван байрт орсон харваачдад Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны удирдлагууд шагнал гардууллаа.

Ингээд эрэгтэй, эмэгтэй харваачдын дүнг танилцуулж байна.

Эрэгтэй

Нэгдүгээр байр, Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, Засагт хан клубын харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Б.Дашзэвэгт Монгол Улсын “Мэргэн” цол /37 оноогоор/

Хоёрдугаар байр, Баян-Өлгий аймгийн Алтай сумыг уугуул, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн харваач, Монгол Улсын спортын дэд мастер Х.Цогбаяр Монгол Улсын "Гарамгай" харваач цолыг биелүүллээ. /35 оноогоор/

Гуравдугаар байр, Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Монгол Улсын спортын дэд мастер Н.Алтансүх Монгол Улсын "Гоц" харваач цолны болзлыг хангалаа./ 35 оноогоор/

Дөрөвдүгээр байр, Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, "Алдар ЖЕМ" багийн харваач, Монгол Улсын спортын мастер Н. Алтантулга шалгарлаа. /35 оноогоор/

Тавдугаар байр, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, Мондэ багийн харваач, Монгол Улсын мэргэн Х.Болдбаатар шалгарлаа. /35 оноогоор/

Эмэгтэй

 
Монгол Улсын “Даян мэргэн” Д.Норжмаа

Нэгдүгээр байр,  Увс аймгийн тэс сумын уугуул, "Алдар ЖЕМ" багийн харваач, Монгол Улсын мэргэн Д.Норжмаа 11 жилийн дараа төрийнхөө их баяр наадамд дахин түрүүлж Монгол Улсын “Даян мэргэн” цолны болзлыг хангалаа. /37 оноогоор/

Хоёрдугаар байр, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Мэргэн зэв багийн харваач, Монгол Улсын мэргэн Г.Батзаяа шалгарлаа./36 оноогоор/

Гуравдугаар байр, Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, Мондэ багийн харваач, Монгол Улсын гарамгай харваач Ч. Гандаваа шалгарлаа. /33 оноогоор/

Дөрөвдүгээр байр, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын уугуул Хилчин спорт хорооны харваач Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Г.Энхмандах 33 оноогоор шалгарлаа.

Тавдугаар байр, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул  Дорноговь аймгийн харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Э. Сайханчимэг шалгарав. /32 оноогоор/

 Өнгөрсөн жилээс эхлэн Үндэсний их баяр наадмын эхний гурван байрт шалгарсан харваачдад цол олгодог болж залуу харваачид гуравдугаар байрт шалгарвал Монгол Улсын
"Гоц" харваач , хоёрдугаар байрт шалгарвал Монгол Улсын "Гарамгай" харваач цолыг тус тус олгодог болсон билээ.
Энэ жилийн наадмаар Монгол Улсын "Даян мэргэн" цолтон нэг,  Монгол Улсын "Мэргэн" цолтон нэг,  Монгол Улсын "Гарамгай" харваач цолтон нэг,  Монгол Улсын "Гоц" харваач цолтон нэг төрж, мөн долоон харваач Монгол Улсын спортын мастер цолны болзлыг тус тус биелүүллээ.
 
Гэрэл зургийг mpa.mn