Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун үдшийн Сингапураар зугаалж, анхны сэлфигээ хийжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай түүхэн уулзалт хийж, улс орныхоо хувь заяаг шийдэх гэж байгаа Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өчигдөр буюу Даваа гарагийн орой Сингапурын шөнийн амьдралыг сонирхож, анх удаа сэлфигээ сошиал орчинд хуваалцжээ.

Дөнгөж 30 гаруй настай залуу хүн боловч тэр 2011 онд төрийн эрхэнд гарснаасаа хойш хил даваагүй байгаа. Саяхан Бээжинд айлчилсныг эс тооцвол.

Тэгвэл Сингапурын гадаад хэргийн яамны сайд Вивиан Балакришнан өчигдөр түүнийг дагуулж, тус хот улсын шөнийн амьдралыг танилцуулжээ.

 

Тэд алдарт Марина Бэй Сэндс зочид буудал, худалдааны төвд орж ирснийг хүмүүс гэрчилж, зарим зураг, дүрсийг сошиал сүлжээнд хуваалцсан байна.

Ким Жон Уныг тэнд байсан иргэд урлагийн од мэт хүлээж авсныг эндээс харж болно.

Мөн удалгүй Балакришнан сайд Ким Жон Унтай хийсэн сэлфигээ твиттер хуудсандаа оруулсан юм. Энэ бол Ким Жон Уны анх удаа олон нийттэй хуваалцсан сэлфи зураг болж байна.

Харин түүнтэй өнөөдөр уулзах АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Сингапурт ирсэн цагаасаа хойш зочид буудлаас толгойгоо цухуйлгаагүй гэнэ.

 

Эх сурвалж: Business Insider