Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

“Magnolian” хамтлаг Монгол гэрт тоглолтоо хийнэ

Т.Жанерке, iKon.mn
2018 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

2015 оноос хойш folk, singer-songwriter, indie чиглэлээр уран бүтээлээ туурьвидаг “Magnolian” хамтлаг энэ сарын 19-нд Асем-Гэрт бие даасан тоглолтоо хийх гэж байна. Уг тоглолтоор “Famous men” цомогт багтсан дуунуудаас гадна шинэ болон ковер дуугаа үзэгчдэд толилуулахаар болжээ.

Тоглолт “Opening Act” хэлбэрээр өрнөх бөгөөд амьд хөгжимд хайртай, дуулдаг залууст тайзан дээр гарч дуулж, өөрийгөө нээх боломж олгож, үзэгч фенүүддээ бэлэг барих гэнэ. 

Амьд хөгжмийн хамтлагийн хувьд дуугаралт маш чухал байдаг учраас “Magnolian” хамтлаг тоглолтоо хийхээр монгол гэрийг сонгожээ. Хэрэв та өмнө нь “Magnolian” хамтлагийн тоглолтыг амьдаар үзэж байгаагүй бол Асем-Гэрийг зориорой. 

“Magnolian” 2015 онд Монголын амьд хөгжмийн хамгийн том наадам болох “Playtime”-аар анх удаа соло уран бүтээлээ толилуулж байсан юм. Гурван жилийн өмнө “Famous men” цомгоо гаргаж байсан тус хамтлагийнхан тун удахгүй хоёр дахь цомгоо өлгийдөж авах гэж байна. Шинэ цомог 9-10 дуунаас бүрдэх аж.