Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

М.Оюунчимэг: МСҮТ-ийн суралцагчдад 70,000 төгрөг олгох санал дэмжигдлээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын хаврын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг МСҮТ-д суралцагчдад олгодог байсан 70,000 төгрөгийг сэргээх санал гаргаж дэмжигдсэн байна.

Энэ талаар М.Оюунчимэг гишүүн твиттер хуудсандаа "МСҮТ-д суралцагчдад олгодог байсан 70,000 төгрөгийг сэргээх санал маань чуулганы хуралдаанд 2 хүний илүүгээр дэмжигдлээ. Дипломтой ажилгүйчүүдийн тоо буурч эрэлт хэрэгцээтэй  мэргэжилтнүүд бэлтгэх санхүүгийн эх үүсвэр  ирэх оны төсөвт суух боломж нээгдлээ" хэмээн бичжээ.

2014 оны нэгдүгээр сарын 1-нээс мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа 24-өөс доош насны суралцагчдад 45 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг байсныг 70 мянган төгрөг болгосон билээ. Харин 2016 оноос энэхүү тэтгэлгийг төрөөс зогсоогоод байсан юм.