Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

ЭЕШ-д 43 мянга гаруй шалгуулагч бүртгүүлсний 32,235 нь математикийн хичээлийг сонгожээ

Т.Жанерке, iKon.mn
2018 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Элсэлтийн ерөнхий шалгалт хаяанд ирлээ. Тэгвэл Боловсролын үнэлгээний төвөөс шалгалтын бүртгэлийг хоёрдугаар сарын 05-наас дөрөвдүгээр сарын 16-ны хооронд бүртгэж дууссан байна. Энэ онд нийт 43,846 шалгуулагч ЭЕШ-д бүртгүүлснээс 87 хувь нь буюу 37,950 нь энэ жилийн төгсөгч, 5,896 нь өмнөх оны төгсөгч байгаа юм. 

ЭЕШ-д бүртгүүлсэн нийт шалгуулагчдын хичээл сонголтыг авч үзвэл математикийн хичээлийг хамгийн их  буюу 32,235 нь сонгожээ.

Харин  хамгийн цөөн буюу 1,154 нь орос хэлний шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. 

Шалгуулагчдын тоог хүйсээр нь авч үзвэл 24,068 нь эмэгтэй, 19,778 нь эрэгтэй байна. 

Элсэгчид Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг тогтоох,сайжруулах зорилготойгоор монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө. МХБШ-ыг нэг удаа авах бөгөөд босго оноогүй байна. 

Ингээд Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан инфографикийг хүргэж байна.