Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадад байгаа Энэтхэгчүүд 2017 онд ар гэртээ хамгийн их мөнгө шилжүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн Банкны гаргасан тооцооллоор өнгөрсөн онд Энэтхэгийн иргэд хилийн чанадаас эх нутаг руугаа хамгийн их мөнгө шилжүүлсэн байна.

2017 онд Энэтхэг улс $69 тэрбумыг гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдээсээ хүлээн авчээ.

Дэлхийн Банк өмнө нь энэ тоог $65 тэрбум гэж таамаглаж байсан юм. Өнгөрсөн оны үзүүлэлт нь өмнөх жилээсээ 10 хувиар өссөн дүн гэнэ.

Гэхдээ 2017 оны шилжүүлсэн мөнгөний хэмжээ нь 2014 оны $70 тэрбумын дээд амжилтыг эвдээгүй байгаа юм.

Өсөлтийн гол хэсэг Европ, ОХУ, АНУ-д амьдарч байгаа Энэтхэгчүүдээс үүсэлтэй байгааг дээрх тайланд дурджээ.

Энэтхэг улс нь гадаадад байдаг иргэдийнхээ тоогоор дэлхийд мөн тэргүүлдэг юм. Шилжүүлэх мөнгөний хэмжээ 2018 онд үргэлжлэн өсөхөөр байгааг Дэлхийн Банк мэдээлжээ.

Ар гэртээ хамгийн их мөнгө шилжүүлдэг иргэдтэй 10 улс:

Эх сурвалж: Quartz