Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Солгой хүмүүсийн тухай 10 баримт

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
  1. Дэлхий дээр 9 хүн тутмын 1 нь солгой (зүүн) гартай байдаг.
  2. Зүүн (солгой) гэдэг үг нь зарим хэлэнд сөрөг утга давхар агуулж байдаг. Тухайлбал Латин хэлэнд “муу ёр” гэдэг давхар утгатай бол Санскрит хэлэнд “нүгэл” гэсэн давхар утгатай
  3. Тархины зүүн талын давамгайлал нь сэтгэцийн өвчин тухайлбал шизофренид хүргэх магадлал өндөр гэнэ. Судалгаагаар ийм өвчтэй хүмүүсийн 40% солгой гартай байжээ.
  4. Солгой улс төрчид ТВ мэтгэлцээнд илүү байдаг гэнэ. Учир нь солгой хүний гарын дохио зангаа дэлгэцэнд баруун мэт харагдаж баруун гартан олонхид яриа нь сайн хүрдэг гэнэ.
  5. Солгой хүмүүс амархан согтдог гэсэн яриа түгээмэл байдаг. Гэтэл энэ нь судалгаагаар батлагдаагүй бөгөөд харин солгой гартнууд илүү ойр давтамжтай согтууруулах ундаа хэрэглэдэг болох нь батлагджээ.
  6. Исламын ёсонд хүн бэлэг эрхтэндээ баруун гараар хүрэх хориотой гэнэ. Тиймээс тэд бие зассаны дараа зүүн гараар угаалга хийж цэвэрлэдэг гэнэ.
  7. Зарим төрлийн амьтад, тухайлбал шар өрөвлөгт какаду тоть нь бүхлээрээ солгой байдаг гэнэ.
  8. Дундад зуунд хэрэм цайз эзлэх тулаан нь солгой хүлэг баатруудад ашигтай байдаг байжээ. Учир нь цайз, цамхаг зэргийн дугуйрсан шатны эргэлт нь үргэлж цагийн зүүний дагуу байсан тул баруун гартнуудын хөдөлгөөнд түвэгтэй байсан гэнэ.
  9. Зүүн гараар юм хийж байх үед таны чих удаан хэмнэлтэй авиаг маш мэдрэмтгий сонсдог. Тиймээс та аль гараараа юм хийж байгаагаас хамаарч сонсох чадвар тань өөр өөр байдаг.
  10. Наполеон солгой байсан тул жагсаалд явахдаа зүүн гар талд явах дургүй байжээ. Энэ нь буу зэвсгээ барихад нь эвтэй байсан бололтой. Тиймээс тэр армийнхаа жагсах дэгийг бүхэлд нь өөртөө тааруулж өөрчилсөн ба энэ нь яваандаа эзлэгдсэн орнуудынх нь заримын автомашины хөдөлгөөний дүрмэнд хадгалагдаж үлджээ.