Монгол Улсын Гавьяат Тамирчин, Хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн Дархан аварга, Олимпын мөнгөн медальт Жигжидийн Мөнхбатыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ.
Жигжидийн Мөнхбат 2018 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр 77 насандаа өвчний улмаас таалал төгссөн юм.
Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн дархан аварга Ж.Мөнхбат Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчдаас олимп, дэлхийн АШТ-ий анхны медалийг эх орондоо авчирчээ.
Тэрээр үндэсний их баяр наадамд 6 удаа (1963-1967, 1974) түрүүлсэн билээ.
Талийгаачийн үндэсний бөхийн түүхэнд оруулсан ололт амжилтыг бид бүгд үүрд дурсан санах болно.
/Гэрэл зургийг mpa.mn/