Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол эмч нар халдварт өвчин, элэг цөсний эмгэгийн чиглэлээр БНХАУ-д сурна

ikon.mn
2018 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын Засгийн газрын хөгжлийн албан ёсны туслалцааны хүрээнд тус улсын Худалдааны яамнаас Монгол эмч мэргэжилтнүүдэд зориулсан халдварт өвчин, элэг цөсний эмгэг судлалын чиглэлээрх богино хугацааны сургалтыг 2018 оны 4 дүгээр сарын 4-нөөс 24-ний өдрүүдэд Хунань мужийн Цан Са хотод зохион байгуулах гэж байна.

Тус яамнаас сургалтын өгөөж, гарах үр дүнг нэмэгдүүлэх үүднээс сургалтыг монгол хэл дээр явуулах хүсэлт гаргасны дагуу энэ удаагийн сургалт монгол хэл дээр зохион байгуулагдах гэж байгаагаараа онцлог давуу талтай юм.

Сургалтад:

  • Улсын нэгдүгээр төв эмнэлэг,
  • Халдварт өвчин судлалын үндэсний төв,
  • нийслэлийн эрхийн эрүүл мэндийн төв болон нийт 18 аймгийн нэгдсэн эмнэлэг,
  • Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн халдварт болон элэг цөсний эмгэг судлалаар мэргэшсэн дотрын эмч нар хамрагдаж байна.

Эдгээр эмч мэргэжилтнүүд маань өөрийн байгууллагадаа нэр хүндтэй, олон жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа, энэхүү сургалтад хамрагдах чин хүсэл эрмэлзэлтэй манай чадварлаг эмч нар гэдгийг онцлон хэлмээр байна.

 

Сургалтад оролцохтой холбогдон гарах бүхий зардлыг Хятадын талаас бүрэн дааж байна.

Сургалтад хамрагдсан эмч нар өөрийн мэдлэг, туршлагыг улам батжуулж, шинэ мэдлэг, туршлага, мэдээллийг олж авах, сайн туршлагаас харилцан суралцаж, бусдад түгээн, өөрийн байгууллага дээр тодорхой өөрчлөлт хийж, шинэ санаа санаачилга нэвтрүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.