Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Жолоочгүй машин хүн дайрах үеийн бичлэгийг цагдаа нар ил болгожээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногийн эхээр жолоочгүй автомашин анх удаа явган хүнийг дайрч, амийг нь хөнөөсөн хэрэг Аризона мужийн Темп хотод гарсан билээ.

Uber компанийн туршилтын машинд хяналтын жолооч явж байсан гэнэ.

Хотын цагдаагийн газар ослын үеийн машин дотрох камерын бичлэгийг саяхан олон нийтэд үзүүлжээ.

Зам руу харсан, жолооч руу харсан хоёр өөр өнцгийн дүрс бичлэгийг үзүүлсэн байна.

Шөнийн цагаар явж байсан машины урдуур гэнэт явган хүн гарч ирсэн нь бичлэгээс харагдаж байгаа юм. Явган зорчигч нь 49 настай Элайн Херцберг гэдэг хүн байжээ.

Машинд явсан хяналтын жолооч, 44 настай Рафаела Васкез осол маш хурдтай болсныг хэлсэн байна.

Цагдаагийн газар уг дүрс бичлэгийг тараасныхаа дараа “Бидэнд байгаа бүх мэдээлэл энэ. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна” гэж мэдээлжээ.

Энэ ослын дараа Uber компани өөр хотуудад хэрэгжүүлж байгаа жолоочгүй автомашины туршилтуудаа зогсоосон байна. Toyota компани мөн өөрийн туршилтыг түр зогсоож байгаагаа зарлажээ.

 

Эх сурвалж: The Verge