Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Бэлхээс Сэлх явах авто замын хөдөлгөөний хязгаарлалт үргэлжилж байна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цаг агаарын температур нэмэгдэхийн хэрээр гол мөрний ус, өндөр уулын цас хайлан зарим газарт тэр дундаа зуслангийн чиглэлүүдэд шар усны үер болох эрсдэлтэй байна.

Тиймээс ЗЦА-наас нийт жолооч нарт хандан хөдөлгөөний нөхцөлд тааруулан хурдаа тохируулж явахыг зөвлөлөө.

Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг БЭЛХЭЭС СЭЛХ явах замд шар усны үер болж үүний улмаас замын зорчих хэсэгт эвдрэл үүсч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна.

"Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн Замын цагдаагийн алба, Онцгой байдлын алба, Нийслэлийн автозамын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар зэрэг холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээг авч ажиллаж байна. Авто зам цөмрөх эрсдэлээс сэргийлэн тухайн чиглэлд том оврын болон нийтийн тээврийн хэрэгсэл зорчих хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж шаардлагатай тэмдэг, хайс хашлагийг байрлуулан ажиллаж байгаа. Үерийн ус татарсны дараа зам засварын ажил хийж, хөдөлгөөнийг эргэн сэргээнэ" хэмээн ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Лхагважаргал хэллээ.

Цаашид шар усны үер болж болзошгүй байгаа тул иргэд анхаарал болгоомжтой байхыг сануулж, гарч болох аюул ослоос сэргийлэхийг зөвлөж байна.

 
Гэрэл зургийг Замын цагдаагийн албаны фэйсбүүк хуудсаас авав.
 
Гэрэл зургийг Замын цагдаагийн албаны фэйсбүүк хуудсаас авав.
 
Гэрэл зургийг Замын цагдаагийн албаны фэйсбүүк хуудсаас авав.