Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн амьд сэрүүн байгаа 5 экс ерөнхийлөгч нэг дор цугларчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагийн орой Техаст болсон хандивын арга хэмжээнд АНУ-ын ерөнхийлөгч асан таван эрхэм цугларсан нь онцгой ховор тохиолдол байлаа.

Тэд “Нэг Америк уриалга” ажиллагаанд оролцож, хар салхины улмаас хохирсон иргэдэд хандив цуглуулсан юм. Арга хэмжээнд урлагийн олон одод оролцсоны дотор дуучин Лэди Гага байжээ.

Дуучин бүсгүй гамшгийн хохирлыг барагдуулахад зориулж хувиасаа $1 саяыг хандивласан байна.

Барак Обама, Билл Клинтон, том, бага Жорж Буш, Жимми Картер нар улс төрийн үзэл бодол хамааралгүйгээр гамшгийн хохирлыг барагдуулах ажилд нэгдэхийг Америкчуудад уриалжээ.

Бямба гарагийн орой болсон уг арга хэмжээнд 80,000 хандивлагч нийтдээ $31 саяыг цуглуулсан байна.

Экс ерөнхийлөгч нартай таарамж муутай байдаг Дональд Трамп хүртэл тэднийг “Америкийн хамгийн шилдэг төрийн зүтгэлтнүүд” гэж магтжээ. Харамсалтай нь Трамп энэ арга хэмжээнд урьдчилан бичсэн видео мэндчилгээгээ илгээсэн ба тухайн өдөр Виржиниагийн гольф клубт тоглож байсан гэх мэдээлэл байна. Амьд сэрүүн байгаа АНУ-ын экс ерөнхийлөгч нар өмнө нь 2013 онд ингэж бөөндөө цуглаж байсан гэдэг.

 

Эх сурвалж: Mashable