Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Дүрслэх урлагийн сор бүтээлүүд “220k резиденс”-д

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 10 сарын 23
Сурталчилгаа
 
И.Е.Репиний нэрэмжит академийг төгсөгчдийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 27-ныг дуустал, өдөр бүр 10:00-18:00 хүртэл хүн бүрийн өмнө нээлттэй.

Үе үеийн элитүүдийн хороолол гэгддэг 220 мянгатад шилдэг уран бүтээлчдийн үнэ цэнэтэй бүтээлүүдийг дэлгэжээ. Оросын И.Е.Репиний нэрэмжит академийг төгсөгчид анх удаа хамтарсан үзэсгэлэнгээ гаргаж, сор бүтээлүүдээ нийтийн хүртээл болгож байгаа нь энэ юм.  

Энэ жил И.Е.Репиний нэрэмжит академийн 260 жилийн ой, Монголын Урчуудын Эвлэлийн 75 жилийн ой тохиож буй. И.Е.Репиний нэрэмжит академи бол дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан уран бүтээлчдийн төрөлх сургууль. 1757 онд Хаант Орос улсын нийслэл Санктпетербург хотноо байгуулагдсан тус академид Монгол зураачид 1952 оноос суралцаж эхэлсэн түүхтэй. Тэр цагаас хойш манай улсын нэр алдартай бүхий л уран бүтээлчид энэхүү академид суралцаж, төгссөн байдаг.

Дүрслэх урлагийн салбарыг үндэслэгч, үе үеийн шилдэг уран бүтээлчид, эх орныхоо нэрийг дэлхийн тавцнаа дуурсгаж буй тэд ийнхүү анх удаа хамтарч, үзэсгэлэн толилуулж буй нь энэ юм.  Уран зураг, баримал, амтат дарс Beringer, тансаг бүтээн байгуулалт, хүндтэй зочдыг нэг дор цуглуулсан нээлтийн үдшийн гэрэл зургуудыг хүргэж байна.

“220K резиденс” цогцолборын гол танхимд зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэн энэ сарын 20-27-ны өдрүүдэд нийт долоо хоногийн турш үргэлжилнэ.

Өдөр бүр 10:00 - 18:00 цагийн хооронд хүн бүрийн өмнө нээлттэй тул нүд баясгам урлагийн бүтээлүүдийг таалан болгоохыг урьж байна.

“220K резиденс” тансаг зэрэглэлийн орон сууцны тухай


Макс группийн олон жилийн туршлага, хичээл зүтгэлийн үр дүнд бүтээгдсэн “220K Резиденс” бол их хотын амьдралд бүх талаараа тохирсон тансаг зэрэглэлийн орон сууц юм.

Урлаг соёл, түүх, бизнесийн төв цэг 220 мянгатад сүндэрлэн боссон энэхүү цогцолбор нь байршлын давуу талаас гадна таван одтой зочид буудлын үйлчилгээ, барилгын бат бөх чанар, ухаалаг шийдэл гээд бүх талаараа үнэ цэнэтэй, тансаг байхаар бүтээгджээ.

Энэ удаад ч Монголын үе үеийн нэртэй уран бүтээлчид нэгдэж, сор болсон уран бүтээлээ байршуулсан нь барилгын үнэ цэнийг илүү тодотгож өгч байна.

Хамгийн бат бөх барилга


Монгол улсад анх удаа Их Британийн BS 8110 стандартыг нэвтрүүлснээр, Европ стандартын бусад барилгаас 20-30 дахин бат бөх болсон. Зам, гүүр, тулгуур багана зэрэгт ашигладаг энэхүү стандартыг 100 жилийн түүхтэй Английн үндэсний хүрээлэнгээс гаргажээ.

Их хотын өнгийг тольдох задгай талбай


Айл бүрт хүрэлцэх авто машины дулаан зогсоолоос гадна 2 давхартаа терраз бүхий амрах талбай, мөн 18-р давхартаа ногоон байгууламж, хүүхдүүд тоглох, салхилах талбайг цогцоор нь шийдсэн.

5 одтой зочид буудлын үйлчилгээ


  • Фитнес, спа, саун, Гурван замтай усан бассейн
  • 17-р давхартаа оршин суугчид үйлчлүүлэх КЛУБ ХАУС
  • Хүүхэд харах үйлчилгээ, Хими цэвэрлэгээ, Дуудлагын жолооч, гэрийн үйлчлэгч
  • 24 цагийн харуул хамгаалалт, ресепшн, Ачаа, шуудан хүргэлт Ухаалаг орон сууц
  • Гэр ахуйн электон төхөөрөмжүүдээ удирдана.
  • Эрчим хүчний зарцуулалтаа хянана.
  • Гал гарах, ус алдах аюулаас хамгаална.
  • Гэр бүлийн гишүүдийн байрлыг тодорхойлно.
  • Нэг орцондоо 3 шат, 2 аваарын шаттай.

Интерьерийн шийдлийг хэрэглэгчийн хүссэнээр...


Байрны дотор заслаа хэрэглэгч өөрийн хүслээр шийдэх бөгөөд сонгодог, орчин үеийн, хосолсон шийдлүүдээс сонголтоо хийж, мэргэжлийн интерьер дизайнераас зөвлөгөө авах боломжтой.

Үе дамжин үнэ цэнээ үл алдах хөрөнгө


Их хотын төв цэгт 200 жилийн турш чанараа алдахгүй сүндэрлэх “220K Резиденс” барилга нь таны амьдралын алтан цагийг хэмнэх ба хойч үедээ үлдээх хамгийн үнэ цэнэтэй, бодит хөрөнгө оруулалт байх болно.

www.220k.mn

Борлуулалтын утас: 99008888

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.