Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Швед улс 43 жилийн өмнө тавьсан өрөө төлөхийг Хойд Солонгосоос шаардсаар байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

40 гаруй жилийн өмнө тавьсан өрөө төлөхийг Шведийн засгийн газар Хойд Солонгосоос шаардаж байна.

Шведийн засгийн газрын Экспортын Зээлийн Агентлаг 2016 оны тайлангаа гаргахдаа Хойд Солонгосын эрх баригчдын хуримтлагдсан их хэмжээний өр байгааг дурджээ. Пёньяны тавьсан 2.7 тэрбум кроны ($330 сая) өр нь Швед улсын гадаадын 16 орноос авах авлагын 45 хувийг эзэлж байгаа гэнэ.

Мөн тайланд өгүүлснээр өртэй орнуудаас ганцхан Хойд Солонгос хэзээ ч өрөө төлөх алхам хийж байгаагүй ажээ. 1974 онд Хойд Солонгос Шведээс 1,000 ширхэг Вольво автомашин болон бас бус эд зүйлсийг зээлээр худалдан авч байжээ.

Анхны төлбөрийн хэмжээ нь 600 сая крон байсан бол хүү нь хуримтлагдсаар 2.7 тэрбум крон болсон гэнэ. Шведийн засгийн газар хоёр жил тутамд өрөө төлөхийг Пёньянаас шаарддаг ч ямар ч хариу өгдөггүйг албаны хүн мэдэгдсэн байна.

Экспортын Зээлийн Агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Карина Кампе Швед улс өрөө бүрэн төлүүлэх байр суурьтай байгааг мөн хэлжээ.

 

Эх сурвалж: Korea Times