Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Эмч нар бүх нийтийн АЖИЛ ХАЯЛТАД нэгдэнэ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн байгууллагын ажилчид өнгөрсөн наймдугаар сараас хойш цалинг нэмэгдүүлэхийг удаа дараа шаардаж байгаа билээ.

Тэд энэ сарын 16-ны өдөр Олон Улсын Валютын Сангийн /ОУВС/ байрны урд цалин нэмэгдүүлэхийг шаардаж, тайван жагсаал хийсэн юм. Энэ үеэр бүх нийтийн ажил хаялт зарлах эрх зүйн орчин бүрдсэн, ажил хаялтаас өмнө бүх байгууллага, анхан шатны нэгж бүрийн гишүүд хуралдан хэзээнээс, хэрхэн нэгдэхээ өөрсдөө шийднэ гэдгээ мэдэгдээд байсан.

Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмараас тодруулахад "Эрүүл мэндийн салбарын ажилчид хугацаагүй ажил хаялтад нэгдэхээ илэрхийлж мэдэгдэл хийнэ. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хурлын танхимд өнөөдөр 12:30 цагт болно" гэлээ.