Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

“Ухаалаг үндэстнийг цогцлоох нь” номын оршил

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 10 сарын 23
Сурталчилгаа

Манай дэлхий 6 тэрбум жилийн настай залуу гариг.

Энэ бол хүн төрлөхтний соёл иргэншлийн 6 мянган жилийн настай харьцуулахад асар их хугацаа. Хэдийгээр энэ 6000 жил дэлхийн насны 0.000001 хувийг эзэлж байгаа ч хэмжээлшгүй их өөрчлөлтийг бий болгож чадсан. Тэгвэл соёл иргэншлийн 6000 жилийн их өөрчлөлтийн ихэнх нь сүүлийн зуухан жилд харьялагддаг нь бүр ч гайхалтай. Зуун жилийн өмнөх дэлхий байтугай хорьхон жилийн өмнөх бидний амьдрал хэрхэн өөрчлөгдснийг бүгд тодхон санаж байгаа.

Өнөөдөр бид ямар хурдтай өөрчлөгдөн хөгжиж буй гариг дээр амьдарч буйгаа тэр бүр мэддэггүй. Зуун жилийн өмнө манай дэлхий дээр 1.6 тэрбум хүн амьдарч байсан бол энэ тоо аль хэдийн 7 тэрбум давсан. Хүн амын өсөлт өөр ямарч зуунд ингэтлээ өсөн нэмэгдэж байсангүй. Хөгжил дэвшлийн хурдац үүгээр хязгаарлагдахгүй нь мэдээж.

Бидний өдөр тутмын салашгүй хэрэглээ болсон компютер, гар утас, автомашин, цахилгаан, интернет, холбоо харилцаа, хөргөрч, зурагч, телевизор, нисэх онгоц, пуужин, микросхем, бичил чип зэрэг технологийн гайхамшигууд нь бүгд 20-р зууны ололт амжилт. Энэ бүх шинэ нээлтүүдийн ачаар 21-р зуунд амьдарч буй хүн төрлөхтний амьдрал өөр ямарч зуунд байгаагүйгээр ойртон нягтарч, хөгжиж дэвшсэн байдаг. Өнөөдөр улс гүрнүүд өдөр ирэх тусам даяаршлийн нөлөөгөөр хоорондын ялгарал нь алга болсоор байна.

Бүгд ижил хувцас өмсөж, адил төрлийн хоол хүнс хэрэглэж, нэгэн зэрэг мэдээлэлээ авч бас солилцож байна. Хорьдугаар зуун хүмүүст технологийн олон дэвшлийг авчирснаас гадна арьс өнгө, шашин шүтлэг, нийгмийн гарал, үүсэл, боловсрол, хөрөнгө чинээ, үзэл бодол, итгэл үнэмшилээр нь ялгаварлахгүйгээр боломжийг адил тэгш хүртэх бололцоог олгож чадсан.

Хэмжээгүй эрхт хаант засгуудыг халж, колоны системийг задалж, иргэн бүрийн сонгууль өгөх эрхийг баталгаажуулж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй болгож, арьс өнгөөр ялгаварлахыг болиулж, ардчилалыг бэхжүүлж, фашизмыг усгаж, комунизмыг даван гарч чадсан түүхэн зуун болж өнгөрсөн.  Харамсалтай нь маш их үнэ цэнээр олдсон эдгээр боломжуудыг үндэстэн бүр адил тэгш хүртэж чадаагүй л байна.

Дэлхийн нийт баялагын 80 хувийг ердөө 10 хувь нь л эзэмшиж, нэг тэрбум хүн идэх хоолгүй өдрийг өнгөрөөж 2 тэрбум хүн ганц доллар-р өдрийн хэрэгцээгээ аргацаан амьдарч байна. Баян чинээлэг цөөхөн улс нийт хэрэглээний дийлэнхийг хэрэглэж, үлдсэнийг нь бусад ядуу буурай орнууд хуваан хэрэглэдэг тэгш бус тогтолцоо одоо ч оршисоор байна.

Үүний шалтгааныг тайлбарлах эрэл хайгуулд олон хүн гарсан ч хариулт нь олдоогүй хэвээр. Гэхдээ бас хоосонгүй засаглалын нээлттэй, ил тод байдал нь тухайн улсынхаа хөгжлийг хэрхэн хурдасгаж чаддагыг 20-р зууны түүх батлан харуулсан. Карл Марксын санаачилан хожим нь Орост биелэлээ олсон төрийн хэт оролцоотой нийгэм болох Комунизм.

Жон Локоос үүдэлтэй Америкд биелэлээ олсон иргэдийнхээ эрх, оролцоог хангасан нийгэм болох Ардчилалын хооронд үүссэн хүйтэн дайн бүхэл зууны турш үргэлжисэн. Энэ дайны нөлөөгөөр бид өнөөдөр ардчилалын үнэ цэнэ, ач холбогдлыг гүн гүнзгий ойлгож ухамсарлацгаасан. Одоо комунист улс дэлхий дээр хоёрхон үлдсэн.

Гэхдээ комунизмын сүйрэл төрийн оролцоог бүрэн үгүйсгэсэн гэж үзэж болохгүй. Өнөөдөр улс бүр ардчилалын дэвшилтэт давуу талыг хүлээн зөвшөөрч түүнийг их, бага хэмжээгээр хөгжүүлж байгаа ч давхар төрийн оролцоог мөн адил их, бага хэмжээгээр хадгалсан хэвээр байна. Баян чинээлэг амьдралын нууц нь юу болох түүнд хэрхэн хүрэх гэсэн асуулт одоо ч эрэлт ихтэй ч хариулт хомс. Бид ч ялгаагүй энэ асуултын өөрт тохирох хариултыг хайж буй үндэстэн. Бидний өмнөх зууны түүх Комунист дэглэмд өнгөрсөн гэхдээ зүүн Европын орнууд шиг алдсан зүйл нь бага. Харин ардчилалсан нийгэмд өнгөрүүлсэн 27 жилийн хугацаанд олсон ололт, алдсан алдаа аль аль нь их. Байгалын баялагтай гэх том давуу талтай ч далайд гарцгүй гэх том дутагдалтай.

Улс орон бүр хөгжлийн өндөрлөгт хүрэхдээ туулсан зам мөр нь өөр өөр байдаг. Зарим нь олон зууныг зориулсан байхад зарим нь хэдхэн арван жилийн зарцуулах янзтай. Хөгжсөн улсийн туршлагыг хөгжил буурай орон амжилттай ашигласан туршлага олон. Японы загвараа Өмнөд Солонгос, Английн загвараар Америк, Германы загвараар Австри гэх мэт олон жишээ цааш үргэлжилнэ. Гэвч бас нөгөө талд Америкын загварыг ашигласан Африк, Өмнөд Америкын орнууд одоо ч ядуу хэвээрээ л байна. Бид ч ялгаагүй хөгжингүй олон улсаас туршлага судалсан ч өөрчлөгдсөн зүйл хараахан алга.

Улс бүр өөр өөрийн өвөрмөц онцлогтой тул бусдын туршлага тэр бүр бүгдэд хэрэг болдоггүй нь харамсалтай. Гэхдээ бүх зүйлээрээ адил биш ч олон зүйлээрээ бидэнтэй адил төстэй улс орон биднээс нэлээн хол оршдог. Сэрүүн бүсэд харьяалагддаг хүйтэн цаг агаартай тул ургацын улирал их богино. Иймээс амьжиргааны хэлбэрт мал аж ахуй, ан агуур голлох нөлөө үзүүлнэ. Олз омог хаана их, үржил шим хаана сайн байгаагаас амьдарлын хэв маягт нь нүүдэл их том үүрэгтэй. Эрс тэрс уур амьсгалтай тул хоол тэжээл хомс үүнийгээ дагаад хүн ам цөөн бас тархай бутайрхай дээр нь нүүдэллэн амьдардаг бас соёл иргэншилээс хол. Түүхийн судлаад үзэхэд анх Хүн гүрний харьяанд нэгдэж төр улс байгуулсан байдаг.

Өмнө зүгийн өндөр соёл иргэншилтэйгээ үргэлжийн мөнх дайн тулаантай. Иймд хойд нутгийн зэрлэгүүдээс хамгаалах хана хэрэмийг өмнөдүүд нь байгуулсан байдаг. Сүр хүчээрээ цагаан хэрмийг гүйцэхгүй ч ийм хэрэм дэлхийд хоёр байдаг мөн баригдсан шалтгаан ижил байдаг нь нэн сонирхолтой. Хүн гүрэн задарч унасны дараа нь тэд олон овог аймгуудаа нэгтгээд өөрийн анхны төрт улсыг байгуулсан байдаг. Байгуулсан төрт улс нь Европ тивд зуун жил үргэлжлүүлсэн аян дайныг явуулснаар газар нутгаа баруун тийш Англи зүүн зүгт Киевийн Оросоос хар тэнгис, өмнөд зүгт Франц, Германы нутгуудыг эзэлсэн бүүр цаашлаад Итали, Испани Африк тиврүү халдан довтолсон хүчирхэг эзэнт гүрнийг байгуулсан байдаг.

Энэ нутгаас бүх Европ тивийг хамарсан их нүүдэл үе үе явагдана. Тэд бол төрөлхөөсөө дайчид болон хүмүүждэг. Дайн тулаанд гарамгай гэж жигтэйхэн. Бас болоогүй эд хөрөнгөнд их дуртай. Үүнийг нь ашиглан бусад үндэстнүүд нь хөрөнгө мөнгө өгч өрсөлдөгчдөө тэднээр усгуулна. Алс бөглүү, соёл иргэншлээс хол энэ нутагт Христийн шашин, соён гэгээрэл, аж үйлдвэржилт зэрэг Европ тивийн соёл болон технологийн ололт амжилтууд хамгийн сүүлд нутагшсан.

Эдгээр улс нь бүс нутагтаа жижигхэн, хөгжлөөс хоцорсон Европ тивийн хамгийн буурай орон болж 20-р зуунтай золгосон байдаг. Цаг агаар орчин нөхцөлөөс гадна төвийг сахисан гадаад бодлого, зөвшилцлөөр явагдсан шинэчилэлт өөрчлөлтүүд, асуудалд прагматик ханддаг зан төлөв, харьцангуй нэгдмэл нэг үндэстэний улс зэрэг олон ижил төстэй давхцалууд ажиглагддаг.

Улс төрийн тогтолцоо нь хүртэл манайтай адил нэг танхимтай, парламентийн засаглалтай. Хамгийн сонирхолтой нь тархиных нь эзэлхүүн хүртэл Монголчуудынхтай адил хоёл маш том байдаг. Дэлхий ертөнц 20-р зуунтай золгоход Европ тивийн хамгийн ядуу таван орны гурав нь эндгээр улсууд байсан. Харин 20-р зууны төгсгөлд Европ тивийн хамгийн баян таван орны гурван нь болж чадсан. Зуухан жилийн дотор хөгжлийн тэсрэлт хийн гайхамшигт түүхийг бүтээсэн үндэстэн хэн бэ.

Бас тэдний нууц нь юунд байна. Энэ бол Нордик үндэстэн бидний сайн мэдэхээр Дань, Швед, Норвеги тэднийг нийлүүлээд Скандинавчууд гэдэг. Иймээс би эдгээр улсын амжилтын түүхийг бидний үлгэрлэн дуйрааж болох хөгжлийн загвар болж чаднаа хэмээн сонгон авч энэхүү бүтээлээрээ та бүгдэд танилцуулж байна.