Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Үл хөдлөх хөрөнгийн зах зээл хурдацтай явж байна

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 10 сарын 23
Сурталчилгаа

Монгол улс дэлхийн үл хөдлөх хөрөнгийн олон улсын зах зээлд RE/MAX Монголд нээгдсэн цагаас эхлэн албан ёсоор холбогдож эхэлсэн гэхэд болно.

Үйл ажиллагаагаа эхлээд 2 жилийн ой нь тохиож буй RE/MAX  100,000 гаруй үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн сантай, сардаа 980 гаруй албан байгууллага болон хувь хүмүүст энэхүү үйлчилгээг хүргэдэг, сардаа бүр 10 орчим тэрбумын борлуулалттай ажилладаг зэрэг энэ салбарын гол үзүүлэлтүүдээрээ хамгийн бодит, хамгийн том үл хөдлөх хөрөнгийн дата баазыг бүрдүүлээд байгаа юм. Олон зуун залуус RE/MAX ыг яагаад сонгож багийнх нь нэгэн хэсэг болж ажиллаж байна вэ ? Бусдын хараагүй боломжыг RE/MAX харж чадаад байна уу?

Амжилттай ажиллаж буй бизнесийн талаархи мэдээллийг хүргэдэг манай ярилцлагын буланд тавтай морилно уу.  

Ярилцлагын хойморт саяхан Хан Уул дүүрэг Гэгээнтэн цогцолборын давхарт нээлтээ хийсэн RE/MAX SKY брокер оффисын захирал О.Очир-Эрдэнэтэй ярилцлаа. О.Очирэрдэнэ захирал нь Австралид санхүүгийн шинжээч мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд санхүү, үл хөдлөх хөрөнгийн салбарт Монголд болон олон улсад олон жил ажиллаж туршлага хуримтлуулсан байна.

Тэрээр RE/MAX ын TOP PRODUCER шилдэг агентуудын нэг байсан ба ур чадвартай, өндөр боловсролтой, сүүлийн үеийн шинэ менежмент, нау хауг эзэмшсэн Монголын маань шилдэг залуусын нэг юм.


 

- МАНАЙ УНШИГЧДАД ӨӨРИЙГӨӨ ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ ?

- Миний хувьд дунд сургуульдаа Япон улсад олон жил амьдарч, суралцаж төгссөн. МУИС, Эдийн Засгийн Сургуулийг Татварын мэргэжлээр бакалаврын зэрэгтэйгээр төгсч мөн МУИС Эдийн Засгийн Сургуульдаа Санхүүгийн менежментээр  Магистрын зэрэг хамгаалсан.

Дараа нь  Австрали улсын Сидней хотод Бизнесийн удирдлага болон санхүүгийн менежментээр суралцаж төгссөн.  Монголд ирээд Хаан Банканд Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээчнээр ажиллаж энэ салбарт хөрөнгийн үнэлгээний чиглэлээр олон шинэ ажил хийж буй багт багтаж ажиллаж байсандаа баяртай байдаг. Австрали улсад суралцахын хажуугаар үл хөдлөх хөрөнгийн салбарт мөн ажиллаж олон улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын талаар мэдлэг туршлага хуримтлуулсан.

 - ЯАГААД ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРТ АЖИЛЛАХ БОЛСОН ЮМ БЭ?

- Эдийн засгийн гол хөдөлгөгч хүчнүүдийн нэг болж байдаг үл хөдлөх хөрөнгийн салбарт миний хувьд маш их сонирхолтой. Энэ чиглэлээр нийтлэгдсэн ном, товхимол, сэтгүүлийг хамгийн түрүүнд уншдаг. 2010 онд TV5 телевизээс зохин байгуулсан энэ чиглэлийн реалити шоунд оролцоод түрүүлж байсан. Үүнээс хойш үл хөдлөх хөрөнгийн салбарыг ерөнхийд нь ойлгож эхэлсэн. 2015 онд RE/MAX Монголд үйл ажиллагаагаа эхлэхэд Peace Tower ийн 15 давхарт байрлах RE/MAX Realty салбарт агентаар ажиллаж эхэлсэн юм.

Ингээд хагас жилийн дараа RE/MAX ын ТОП Продюсер агент болж , жил хүрэхгүйн хугацаанд өөрийн брокер оффисоо нээсэн. Дэлхийн хамгийн шилдэг брэндийн нэгэн хэсэг болж өөрийн бизнесээ хийж байгаадаа баяртай байдаг.  

 

- REMAX-ЫГ СОНГОЖ САЛБАР НЭЭХ БОЛСОН ТАЛААРАА СОНИРХУУЛААЧ?

- Үл хөдлөх хөрөнгийн салбар тэр дундаа RE/MAX т би маш их боломжыг олж харж байгаа учраас агент байж байгаад найзтайгаа хамтраад өөрийн брокер оффисоо нээхээр болж брэндийн өндөр шаардлагыг хангаж энэ эрхийг авсан. Үл хөдлөх хөрөнгийн салбарыг хүмүүс өөр өөрийн өнцгөөс, төрөл бүрийн талаас нь хардаг байх. 

Энэ салбарт ажиллаж байгаагийн хувьд Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарт хөгжлийн болон бизнесийн маш олон боломжыг олж хардаг даа. Өөрийн брокер оффисоо нээлээ, энэ салбарт цаашдаа олон зүйлсийг хийж бүтээхээр төлөвлөж байна.  

- REMAX-ЫН 13 ДАХЬ САЛБАР НЭЭГДСЭН ЮМ БАЙНА. САЛБАРЫНХАА ТАЛААР ТАНИЛЦУУЛААЧ?

- RE/MAX SKY салбар нь Хан-Уул дүүрэгт Гэгээнтэн Цогцолборт байрладаг ба 10 дугаар сарын 1-нд нээгдсэн. Одоогоор 20 гаруй агенттай үйл ажиллагаагаа явуулж байна. Нээгдээд удаагүй гэхэд манай салбарын хөгжил хурдацтай явж байна.

Миний хувьд агентуудтайгаа маш сайн хамтран ажилладаг тул манай агентууд хариуцлага өндөр мөн мэрэгжлийн ур чадвар, мэдлэг сайтай чадварлаг хамт олон бүрдүүлж чадсан байгаа.

 

- БРОКЕР ОФФИСЫН ЭРХ АВЧ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ОФФИСТОЙ БОЛОХОД ЯМАР ШААРДЛАГА ТАВИГДДАГ ВЭ? ХИЧНЭЭН ТӨГРӨГНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХЭРЭГТЭЙ ВЭ ?

- Дэлхийн шилдэг брэндийн эрхийг авч үйл ажиллагаагаа эхлэнэ гэдэг амаргүй даваа. 10 хүсэлт гаргасан хүний 1 нь энэ эрхийг авч чадаж байгаа гэсэн манай бүсийн статистик мэдээлэл бий.

Эхний ярилцлагаас эхлээд 2-3 сар үргэлжилдэг сонгон шалгаруулалтыг бүгдийг нь амжилттай давах шаардлагатай.  Энэ зах зээлд ажиллах бизнес план, менежментийн ур чадвар, санхүүгийн үзүүлэлтүүд, удирдлагын туршлага, чадвар, өмнөх ажлын түүх, ирээдүйн боломж зэрэг үзүүлэлтүүд байдаг.  Брокер оффис нээхэд ойролцоогоор 150 орчим сая төгрөгний хөрөнгө оруулалт хэрэгтэй.

- ТА БҮХЭН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗУУЧЛАГЧ АГЕНТУУДАА ХЭРХЭН БЭЛДДЭГ ВЭ?

- Монголд үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдийг бэлддэг албан ёсны программ, сургалт, сургалтын төв одоогоор байхгүй байна. Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч гэдэг бол мэргэжил. Тиймээс бид олон улсын түвшинд агентуудаа бэлдэхийн тулд RE/MAX ын 45 жилийн туршлага, мэдлэг дээр үндэслэгдсэн FIRE UP гэж нэрлэгддэг анхан шатны сургалтаар агентуудаа бэлддэг.

Сар бүр манай төв оффисоос 8 ажлын хоног үргэлжилдэг үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтний сургалтыг зохион байгуулдаг. Сургалтанд хамрагдсан агентууд шалгалт өгч, амжилттай төгссөнөөр мөн Этик ёс зүйн тангарагаа өргөснөөр албан ёсны агент болдог. Манай агентууд бүгд мэргэшсэн. Тиймээс манай мэргэшсэн агентуудаар та үйлчлүүлснээр чанар стандартад нийцсэн үйлчилгээ авах боломжтой.

Үүний дараа 6 сар ажилласны дараа Моментум гэж нэрлэгддэг дараагийн шатны сургалтанд хамрагдаж мэдлэг мэргэшлээ улам дээшлүүлж байдаг.

RE/MAX-ын агентууд бие даасан, хувиараа бизнес эрхлэгчтэй адил ажилладаг. Өөртөө итгэлтэй, өөрийгөө энэ салбарт сорьж үзэх хүмүүст маш том боломжийг өгдөг. Жишээлбэл намайг Австралиас ирэхэд компаниудын цалин хангалтгүй санагдсан. Тогтмол нэг хэвийн цалин, амьдрал ямар ч хүнийг хаагдмал боогдмол, сэтгэх чадвар хязгаарлагдмал болгодог. Хүн өөрөө хичээгээд, хөдөлмөрлөвөл боломж үргэлж нээлттэй гэдэг шүү дээ. Өөрийнхөө дуртай ажлыг хийгээд сайн орлоготой байх боломжийг RE/MAX надад олгосон.

Гэхдээ үл хөдлөх хөрөнгийн бизнес хүн бүхэнд зориулагдаагүй, энэ бизнест хүссэн хүн бүхэн ажиллаж амжилтанд хүрээд байдаггүй гэдгийг дурьдмаар байна.

Манай хамт олон бие биеийгээ их хүндэтгэдэг, биен биенээсээ байнга суралцаж байдаг,  халуун дулаан уур амьсгалтай гэр бүл. Байгууллагын харилцаагаа ёс зүйн кодоор зохицуулагддаг.

ТА АЖЛЫН ЯМАР АРГА БАРИЛЫГ ЭРХЭМЛЭДЭГ ВЭ ?

- Аль болох агентуудынхаа хүсэл эрмэлзлэлийг сонсож, тулж ажилладаг. Агентууддаа зөвлөлгөө өгч, хамтдаа асуудал, бэрхшээлээ шийдэхийг эрхэмлэдэг. Агентуудын хувьд тулгарч байгаа бэрхшээл надад өмнө тулгарч байсан асуудлууд шүү дээ. Би өөрөө залуу хүн.  Сонирхолтой, аз жаргалтай, ямар  нэгэн стрессгүй, эрх чөлөөтэй ажлын орчинг бүрдүүлэхийн төлөө үргэлж ажиллаж шинэ бүхнийг эрж хайж ажилладаг даа. 

- ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРТ АЖИЛЛАДАГ ХҮНИЙ ХУВЬД ЗАХ ЗЭЭЛИЙГ ХЭРХЭН ДҮГНЭЖ БАЙНА ВЭ?

Манай улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг дэлхийн бусад орныхтой харьцуулахад дөнгөж хөгжлийн эхэн шатандаа явж байна. Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн салбарын хуулийн зохицуулалт маш сайн.  Үл хөдлөх хөрөнгийг худалдаалах бүх систем нь их тодорхой. Бүх зүйл хуулийн хүрээнд явагддаг. Хэн хэзээ ямар байрыг хэдэн төгрөгөөр аваад хэн гэдэг хүнд хэзээ хэдээр зарсныг тодорхой харуулдаг MLS үндэсний хэмжээний систем байдаг. Тэр системд нэвтрэх эрхийг нь аваад мэдээллүүдийг авах боломжтой.  Зах зээлийн транспарент буюу тунгалаг бодлого юм даа.

Монголд байр авч буй хүмүүсийг байр авч байгаа хүн гэж харахаас хөрөнгө оруулагч гэж хардаггүй.   Байр худалдан авч өөрийн хөрөнгөө оруулж байгаа , мөн үл хөдлөх хөрөнгө түрээслэн үйл ажиллагаа явуулж буй хүн бүрийг бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч гэж харж тэднийг дэмждэг хууль эрх зүйн тогтолцоотой байгаасаа гэж их боддог.  

RE/MAX Mongolia-ын 2 жилийн ажлын үр дүн их сайн гарсан.  Борлуулалтын дүн өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад одоогийн байдлаар 65% ийн өсөлттэй  байгаа.  Энэ жилийн борлуулалтын төлөвлөгөөгөө 9 сарын байдлаар аль хэдийн биелүүлээд байна.

Бид нар хийж бүтээх их хүслээр дүүрэн байгаа.  Өнгөрсөн 2 дугаар сард АНУ ын Лас Вегас хотод болсон RE/MAX -ийн R4 олон улсын чуулга уулзалтад RE/MAX Mongolia  5 жил хүртэлхи үйл ажиллагааг явуулж байгаа орнуудын дундаас 1 р байранд орсон нь манай бизнес амжилттай явж байгаагийн бас нэгэн баталгаа. Бидэнд итгэл найдвар хүлээлгэн хамтран ажилладаг бүх харилцагч нартаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа нийт RE/MAX ын хамт олныхоо өмнөөс бас хэлэхийг хүсч байна.

- ЖИЛД 12 ИХ НАЯД АМ.ДОЛЛАРЫН УРСГАЛ ДУНД БАЙДАГ ДЭЛХИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРТ МОНГОЛЧУУД БИД ХААНА НЬ ЯВНА ВЭ ?

- Өмнө дурдсанаар бид энэ зах зээлийн эхлэл шатанд явж байна. Харамсалтай нь дэлхийн хөгжсөн улс орнуудтай харьцуулахад 30-50 жилээр хөгжил маань хоцорч явна даа.  

- ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГАД ХАНДСАНААР ХУВЬ ХҮНД ЯМАР ДАВУУ ТАЛ ҮҮСЭХ ВЭ? ОЛОН ХҮМҮҮС ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГУУД МӨНГӨ НЭМДЭГ ГЭЖ ОЙЛГОДОГ.

- Таны хамгийн үнэт цаг хугацааг хэмнэнэ. Зөв сонголт хийхэд нь тусална. Зах зээлийн мэдээллээр маш сайн хангаж өгнө.

Мэргэжлийн хүний зөвлөгөө аливаа эрсдэлийг үргэлж бууруулдаг. Тухайн зах зээлд судалгаатай мэдээлэл хүргэж ажилладаг мэргэжлийн хүний зөвлөгөөг дагах нь зүйтэй. Агентууддаа үйлчлүүлэгчдэд маш сайн зөвлөж тусалж байхыг бид хэлдэг. Нэг удаагийн борлуулалт хийх бидний зорилго биш. Энэ нь мөн  RE/MAX -ын баримтлах бодлого болдог. Брэнд гэдэг үгийг чанар гэсэн утга дагадаг болов уу ? гэж боддог. Тиймээс бид хүмүүст чанаргүй муу үйлчилгээ үзүүлэх эрхгүй. 

RE/MAX -ын 17 салбар 300 гаруй агент Монголд үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь үл хөдлөх хөрөнгийн томоохон сүлжээг бий болгож байгаа. Энэхүү нэгдсэн сүлжээнд манай улсын үл хөдлөх хөрөнгийн томоохон компаниуд нэгдэж манай байгууллагатай гэрээ хийн  ажиллаж байгаа. Тиймээс энэ бүх боломжууд үйлчлүүлэгчдийн өмнө нээгдэж байгаа юм.

- АГЕНТУУДЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮНЭХЭЭР ОЛОН УЛСЫН ТҮВШИНД БАЙЖ ЧАДАЖ БАЙГАА ЮУ ?

- Бид агентуудаа олон улсын стандартын дагуу мэргэжлийн түвшинд бэлдэж зах зээлд гаргадаг. Америкт гэхэд мэргэжлийн үл хөдлөх хөрөнгийн агент хүн хамгийн багадаа нэг жил ажиллаж байж мэргэжлийн агент болдог.  Энэ 8 хоногийн сургалтаар анхан шатны мэдлэгийг олгож байгаа учраас хангалттай биш. Цаашдаа бид сургалт, дадлагаа илүү сайжруулаад явна.

Харамсалтай нь энэ зах зээлд сургалт ч төгсөөгүй маш олон хүн  энэ ажлыг хийсээр байгаа. Этик ёс зүйгүй үйлдлүүд гарсаар байна. Манай агентууд энэ зах зээлд олон улсын түвшинд бэлтгэгдэн гарч байгаа маш цөөхөн мэргэжилтнүүдийн нэг. Худалдагч худалдан авагч хоёр талын эрх ашгийг энэ тэнцүү хангаж ажиллахын төлөө Этик ёс зүйн тангараг өргөдөг.  Бид  хэдийгээр 17 салбартайгаар 300 гаруй агенттайгаар ажиллаж байгаа ч заримдаа ачааллаа дийлэхгүй байна.

1 агентад 35 үл хөдлөхийн хөрөнгө ноогдож байвал ачаалал тэнцвэртэй үйлчилгээ хүрнэ гэж үздэг. Заримдаа манай нэг агент 50 гаруй листингтэй ажиллаж байна. Тиймээс бид цаашдаа илүү олон агенттай салбартай болж үйлчилгээгээ илүү өндөр түвшинд хүргэнэ гэж үзэж байгаа учраас хурдтай тэлэх бодлого барьж мөн тогтмол сайжруулалтыг хийсээр байгаа.

- ЯРИЛЦСАНД БАЯРЛАЛАА. ТАНЫ БИЗНЕСТ БОЛОН ТАНАЙ ХАМТ ОЛОНД АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.

- Баярлалаа

RE/MAX SKY салбар Хан Уул дүүрэг Гэгээнтэн цогцолборын 802 тоотод байрлаж байна.

Та 77017777 утсаар холбогдох боломжтой. 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.