Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Отгонтэнгэр ууланд сураггүй алга болсон иргэдийг хайх ажиллагааны талаар мэдээлэл хийнэ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 10 сарын 23
iKon.MN

Төрийн ордон, Шадар сайдын өрөөнд

09:00 цагт Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буцах замдаа цасан нурангид өртөж сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар шуурхай мэдээлэл хийнэ. 

Төрийн ордны их танхимд

10:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулж байгаа Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулга эхэлнэ.

Нийслэлийн цагдаагийн газрын ард

10:00 цагт Чингэлтэй дүүргийн 18-р цэцэрлэгийн шав тавих ёслол болно. Тус дүүргийн 5 дугаар хороо огт цэцэрлэггүй бөгөөд ингэснээр тус хорооны хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах боломжтой болох юм.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

10:30 цагт "Мэдээллийн цагт" Багахангай дүүргийн ЗДТГ-ын удирдлагууд оролцоно.

УЕПГ-ын байранд 

11:30 цагт ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс болон Улсын Ерөнхий Прокурорын газрын Тамгын газар Хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурна.

СБД-ийн Шүүх хурлын танхимд

13:30 цагт Монгол хүнийг ялгаварлан гадуурхаж байгаа эсэх талаар Оюу Толгой буюу Рио Тинто компаний эсрэг шүүх хурал болно. Монгол Улсын Үндсэн хууль болон хөдөлмөрийн хуулийг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж иргэн Ц.Чинбат Оюу Толгой буюу Рио Тинто компанийг шүүхэд өгчээ.

ШУТИС-ийн 2 дугаар байрны ТВ зааланд

13:00 цагт "Хотын соёл" аяны нээлтийн арга хэмжээ болно.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд

14:00 цагт Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээр эхэлнэ. Багш, эмч нарын цалинтай холбоотой асуудлыг жагсаал цуглаанаар биш ширээний ард сууж хэлэлцэж ойлголцох замаар шийдэх боломжийг олгох юм. 

СТӨ-нд

15:00 цагт Монгол Улсын Консерватори 80 жил "Монгол урлагийн эх ундарга" Монгол үндэстний урлагийн нэгдсэн тоглолт болно.

UBS телевизийн байранд

15:00 цагт "Миний дуунууд 2017" концертын хэвлэлийн хурал болно.