Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

С.Зоригийн хэргийг нууцаас гаргах санал оруулна

С.Уянга, Зууны мэдээ
2017 оны 10 сарын 23
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тамгаа гардаж авсныхаа дараа ЦЕГ-ын удирдлагуудтай уулзаж Эрүү, Зөрчлийн хуулийн хэрэгжилт болон зарим асуудлаар үүрэг чиглэл өгчээ.

Тэрээр “Даргын зөвлөлийн гишүүдтэй уулзаж байгаагийн гол шалтгаан нь С.Зоригийн хэргийн шийдвэрлэлт. Тагнуулын байгууллага шалгасан, цагдаагаас хол байсан гэдэг асуудал ярихгүй. Захиалагчийг илрүүлэх ажлын хэсэг байгууллаа гээд байсан. Одоо тэр захиалагч нь байдаг юм бол зарлах арга хэмжээ ав.

Эхэлж захиалагчийг нь олж тогтоочхоод тэдний үүрэг даалгаврын дагуу хүний амь хөнөөсөн хүнийг нь олж тогтоодог хуультай биз дээ. Баримтгүй шийтгэчихсэн юм бол хилсээр шийтгэсэн хүмүүсийг цайруулах арга хэмжээг нэн яаралтай авах хэрэгтэй. Мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд энэ хэргийг нууцаас гаргах санал танилцуул. Түүнийг нь би Засгийн газарт оруулна” гэжээ.

Мөн сүүлийн таван жилд Эрүүгийн хэрэгт холбогдуулж хориод сүүлд нь гэм зэмгүй байсан нь тогтоогдсон хүмүүсийн жагсаалтыг улсын хэмжээгээр гаргах өгөх үүрэг өгсөн байна. Түүнчлэн Төмөр зам, 60 тэрбум, офшорын асуудлыг хөдөлгөх чиглэл өгчээ.

Зураг