Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Таван настай охины шинжилгээний хариу өнөөдөр гарна

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хойд эцэгтээ хүчиндүүлсэн гэх таван настай охиноос Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн шаардлагатай шинжилгээг авч байгаа билээ. Шинжилгээний хариу өнөөдөр буюу аравдугаар сарын 20-нд гарна гэж албаныхан мэдээлэв. 

Гэхдээ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжилгээний хариуг олон нийтэд мэдээлэхгүй гэв. Тэд хариуг хэргийг мөрдөж буй байцаагч руу шилжүүлэх аж. Харин мөрдөн байцаагч хэргийг прокурорт шилжүүлсний дараа олон нийтэд ил болох эсэхийг шийдэх юм байна. 

Одоо охин ЭХЭМҮТ-д хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа аж.