Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Гучин хэдэн настай 12 дахь төрийн тэргүүн тодорлоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Шинэ Зеланд улсын ерөнхий сайдаар 37 настай Жасинда Ардерн тодорсноор манай дэлхийн 12 дахь гучин хэдтэй төрийн тэргүүн боллоо.

Тэдгээр залуу удирдагчдын хамгийн удаан төр барьж байгаа нь Хойд Солонгосын Ким Жон Ун болж байна.

Тэрээр зургаан жилийн өмнө 33 насандаа талийгаач эцгээсээ төрийн жолоог хүлээж авсан гэдэг.

Европын бяцхан улс Сан Марино залуу удирдагчдыг сонгодог уламжлалаараа алдартай. Энэхүү улсыг хоёр хүн зургаан сарын хугацаатай удирдаж, дараагийн хүндээ эрх мэдлээ шилжүүлдэг системтэй.

Энэ оны эхээр томилогдсон хоёр удирдагчийн нэг нь 28 настай Ванесса Д’Амбросио байсан бол энэ сард солигдож, 40 хүрээгүй настай хоёр залуу төрийн жолоог атгасан байна.

Дэлхийн улс орнуудын 40 хүрээгүй 12 тэргүүнийг жагсаавал:

Эх сурвалж: Quartz