Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Каннабис тээвэрлэж явсан хэргийг илрүүлэв

Өглөөний сонин
2017 оны 10 сарын 20
MorninigNews.mn
Зураг зураг

Өнгөрсөн хоногт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын III багийн нутаг дэвсгэр хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид Баянзүрх дүүргийн 26 хороонд суух 24 настай эрэгтэй А-гийн "Тоёота-Приус" маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгажээ.

Ингэхэд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд суух 24 настай эрэгтэй Б, Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд суух 25 настай эрэгтэй Б нар нь хар өнгийн хоёр, цагаан өнгийн нэг уутанд "Каннабис” төрлийн олсны ургамал байж болох хоёр кг, 905 гр хатаасан ургамал тээвэрлэж явсныг илрүүлэн шалгаж байна.

Мөн Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо, аравдугаар байрны орчим энэ сарын 18-ны 23:30 цагийн орчим “Цохилт" нэгдсэн арга хэмжээний хүрээнд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчид сэжиг бүхий хоёр хүнийг шалгасан байна.

Улмаар Баянзүрх дүүргийн 23-р хороонд суух 18 настай эрэгтэй Б, 18 настай эрэгтэй Г нар өвс татаж, тээвэрлэж явсныг илрүүлэн Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

 

Зураг