Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Их Октябрь-Монгол, Оросын соёл, шинжлэх ухааны харилцаа” үзэсгэлэн нээгдлээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 10 сарын 19
iKon.MN
 

Энэ жил Монгол Улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа билээ. Ойг угтан өнөөдөр  Архивын Ерөнхий Газрын үзэсгэлэнгийн танхимд “Их Октябрь - Монгол, Оросын соёл, шинжлэх ухааны харилцаа" /1917-2017/ сэдэвт Монгол Улс, Оросын Холбооны Улсын төрийн архивуудад хадгалагдаж байгаа 100 гаруй баримт бичиг, гэрэл зураг, баримтат киноноос бүрдсэн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. 

Тус үзэсгэлэн нь:

  • “Их Октябрь ба Монголын цагаагчин тахиа жилийн хувьсгал”
  • “Монгол-Оросын соёл, шинжлэх ухааны харилцаа”
  • “Архивын салбарт хамтран ажиллах комисс-25 жилд” гэсэн гурван дэд хэсгээс бүрдэнэ. 

“Их Октябрь ба Монголын Цагаагчин тахиа жилийн хувьсгал” хэмээх тэргүүн хэсэгт нь 1917 онд Орос оронд мандсан Октябрийн их хувьсгал, түүний үр дүнд тогтсон Зөвлөлт засгаас дорно дахины дарлагдсан улс түмэн болон Монголын талаар явуулсан бодлого, Октябрийн үзэл санаа Монголд нэвтэрсэн арга хэлбэр, түүний нөлөөгөөр Монгол оронд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын тэмцэл өрнөж, Монгол Ардын Нам байгуулагдсан тухай болон Монголын ард түмний түүхэнд цоо шинэ хуудсыг нээж, 1945 оны бүх нийтийн санал асуулгаар тусгаар тогтнолоо баталгаажуулан, 1961 онд НҮБ-ын  бүрэн эрхт гишүүнээр элссэн түүхэн үйл явцыг харуулсан олон сонирхолтой баримт, гэрэл зургийг багтаажээ. 

“Монгол-Оросын соёл, шинжлэх ухааны харилцаа” хэмээх дэд хэсэгт нь 1921 оны ардын хувьсгал ялснаар Монгол Улсад шинжлэх ухаан, соёлын байгууллагуудыг байгуулахад Оросын ард түмний дэмжлэгийг олж, хоёр орны хамтын ажиллагааны туршид хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн ажлуудын үр дүнд Монгол оронд орчин цагийн соёл, шинжлэх ухааны байгууллагууд дэлхий нийтийн хөгжилтэй зэрэгцэн алхахад үлэмж  тустай болсныг баримт бичиг, гэрэл зургаар тоймлон харуулжээ.  

“Архивын салбарт хамтран ажиллах комисс-25 жилд” гутгаар хэсэгт нь Монгол Улс, Оросын Холбооны Улсын архивын мэргэжлийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах ажлын комиссын 25 жилийн хугацаанд зохион байгуулагдсан 22 удаагийн хуралдааны протокол шийдвэр, албан бичиг, захидал харилцаа, уулзалт, ярианы тэмдэглэл, комиссын шугамаар бэлтгэж эмхтгэсэн номоос дээжлэн оруулав. Үзэсгэлэнгийн энэ хэсэг нь тус комиссын үйл ажиллагаа, замнал, дүнг тод томруун нэгтгэн харуулжээ.  

Үзэсгэлэн 2017 оны 10 дугаар сарын 19-нөөс 11 дүгээр сарын 10-ныг хүртэл Архивын Ерөнхий Газрын үзэсгэлэнгийн танхимд иргэдэд нээлттэй үйлчилнэ. 

Гэрэл зургийг MPA.mn

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг