Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Цэрэнбатыг 88.2 хувийн саналаар дэмжиж БОАЖ-ын сайдаар ТОМИЛЛОО

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:41 2017/10/18

БОАЖ-ын сайдад нэр дэвшигч Н.Цэрэнбатыг УИХ хэлэлцэж, 88.2 хувийн саналаар дэмжлээ. 

16:11 2017/10/18

УИХ-ын гишүүн Ж. Батзандан “Нэр дэвшигчид хандаж хэдэн санал хэлье. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөгжлийн бодлогыг Баянзүрхийн гүүр хүртэл нь явуулаарай. Ийм их өргөн уудам нутаг байгаа шүү.

Хоёрдугаарт, Богд уулын дархан цаазтай газарт давхардаж газар олгосноос болж газрын маргаантай олон асуудал үүссэн. Үүнийг шийдвэрлэхэд нийслэлтэй хамтарч ажиллаарай. 

Гуравдугаарт, Увс аймгийн Бөхмөрөн, Сагил сумын иргэдийн хүсэлтийг дамжуулж байна. Аргаль, угалз агнах буюу байгалийн баялгийн ашиглалтын асуудал дээр онцгой асуудал хандуулаарай. 10 аргаль, угалз агнах зөвшөөрөлтэй ирчихээд 20-ыг агнаад явдаг гэж байна. 

Аялал жуулчлалыг олон төрлөөр хөгжүүлэх боломж байгаа шүү. Мөн чөлөөт бүсийг аялал жуулчлалтай холбож хөгжүүлээрэй гэж АН-ын бүлгээс хүссэн байгаа” гэв. 

15:42 2017/10/18

"Та ажиллахдаа болгоомжтой ажиллаарай. Энэ салбар их том шүү"

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ерөнхий сайд засагтаа Ардын биш Бяртай засаг гэдэг нэр өгөөрэй. Шинэ хүмүүсийг сайдаар тавих хэцүү байдаг юм.

Та ажиллахдаа болгоомжтой ажиллаарай. Энэ салбар их том шүү. Ялангуяа Үндсэн хуулин дээр байгаа хүн эрүүл, аюулгүй, тайван орчинд амьдарна гэдэг бол таны ажлыг л хэлээд байна.

Утаан дотор хордож үхэх гэж байгаа учраас утааг яах вэ. Хоёрдугаарт Эрдэнэтийн цагаан тоосны асуудлыг шийдэж өгөөч.

Дээрээс нь модны хулгайг зогсоож өгөөч. Модны хулгай зогсоогүй, улам гаарсан. Богд ууланд байгаа айлууд зөвшөөрөлтэй юм уу, үгүй юм уу. Хүн болгонд хууль тэгш үйлчлэх ёстой. Ямар хүмүүс нь тэнд амьдраад, аялал жуулчлал нэртэй арван хэдэн давхар байшин бариад байгаа юм.

Одоо Богд уулын газрыг бүгдийг нь авчихсан байна. Авсан компаниудыг нэр устай нь зарлаж өгөөч” гэв. 

15:33 2017/10/18

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Н.Цэрэнбатыг томилох эсэхийг УИХ-ын чуулганаар яг одоо хэлэлцэж байна. Гишүүд түүнд санал хэлж, асуулт асууж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Н.Учрал “Ногоон байгууламжийн асуудлыг ярихгүй болохоор орхигдоод байна. Олон жил ярьсан Ногоон байгууламжийн тухай хуулийг батлах хэрэгтэй. Сайдын зүгээс энэ асуудлыг оруулж чадах уу. Улаанбаатар хот шавар байшингийн үзэсгэлэн шиг юм боллоо. Нүхэн жорлон барих газаргүй болчихсон хороод их байна. Тиймээс сайд зориг гаргаад стандартаа нэвтрүүлж, хогийн цэгийг нь хүртэл авчихсан байгаа газруудад төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй. Замын-Үүдээс Эрээн рүү ороход тэнгэр газар шиг өөр байгаа. Энэ бол ирээдүйгээ, хүүхдүүддээ боддог төрийн бодлогын асуудал” гэв.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь Байгаль орчны сайд бол салбар дундын асуудлыг шийддэг. Уур амьсгалын өөрчлөлт Монголд тусгалаа олчихоод байна. Наад зах нь ган зуд, цөлжилт маш их хэмжээгээр бий болж, биологийн төрөл зүйл болон усны нөөцийн өөрчлөлтүүд асуудал болж байна. Энэ асуудал дээр ямар бодолтой байгаа вэ.

Мөн агаарын бохирдлын асуудал байна. Өвөл болохоор л агаарын бохирдлын асуудлыг ярьдаг. 200 тэрбум төгрөг зөвхөн утаагүй зуух, шахмал түлшинд зарцуулагдсан байна. Дараагийн асуудал болох хөрсний бохирдлын тал дээр ямар байр суурьтай байна вэ. Гуравдугаарт байгалийн нөөцийг ашигласны төлбөрийн тухай хууль, дүрэм журмын хэрэгжилт дээр ямар анхаарал тавих вэ” гэв.

"Хүний нөлөөнөөс бий болж буй байгалийн гамшгийг бууруулахад шинжлэх ухааны ололтыг ашиглах нь чухал"

Нэр дэвшигч Н.Цэрэнбат “Байгаль орчны асуудал салбар дундын асуудал гэдэгт санал нэгдэж байна. Бид аль аль талдаа ойлголцож, хэн хэн нь хамрах хүрээ, хийх ажил, гүйцэтгэх зүйлсээ тодорхой болгох ёстой. Сүүлийн үед хүний нөлөөллөөс болж байгаль орчин сүйдэж байгаа нь үнэн.

Хүний нөлөөнөөс бий болж буй байгалийн гамшгийг бууруулахад шинжлэх ухааны ололтыг ашиглах нь чухал. Агаарын бохирдлоос гарах хүсэл байвч ажил, ажиллагаа нь өөр явж ирсэн. Дэлхий нийтийн жишигт утаанаас салахад гуравхан зүйл бий. Нэгдүгээрт орон сууцжуулах, хоёрдугаарт газ, цахилгаанаар дулаан хангах, гуравдугаарт дулаалга сайжруулах юм.

Мөн зайлшгүй анхаарах зүйл бол түүхий нүүрсний хэрэглээг багасгах. Бид шидтэн биш учраас хугацаа хэрэгтэй. Үе шаттай хийх ажлуудаа бид хийнэ. Хөрсний бохирдол өндөр байгаа гэдгийг бид бүгдээрээ ярьж, бууруулахын төлөө явж байгаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард АХБ-ны тусламжтайгаар 1,500 айлын ариун цэврийн байгууламжийг солих төсөл хэрэгжиж байгаа гэдгийг хэлье” гэв. 