Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрын 15 гишүүний асуудлаар хуралдсан Байнгын хороодын шийдвэр

Т.Саран, iKon.mn
2017 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийн нэрээ УИХ-ын даргад өнөөдөр өргөн барьсан билээ. Эдгээр гишүүдийн асуудлыг Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцлээ. 

Ингээд хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

 
Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигч Н.Энхболд /2017.10.17/ Гэрэл зургийг mpa.mn

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд Батлан хамгаалахын сайдаар Н.Энхболдыг дэмжлээ. 

 
Гадаад харилцааны сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатар /2017.10.17/ Гэрэл зургийг mpa.mn

Мөн Гадаад харилцааны  сайдаар Д.Цогтбаатарыг дэмжсэн байна. Уг хороо нь 19 гишүүнтэй бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ахалдаг.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Ч.Батзориг /2017.10.17/ Гэрэл зургийг mpa.mn

ХХААХҮ-ийн сайдаар Б.Батзоригийг томилохыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд оролцсон гишүүд 92.8 хувийн саналаар дэмжлээ. 

 
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Н.Цэрэнбат /2017.10.17/ Гэрэл зургийг mpa.mn

Мөн БОАЖ-ын сайдад Н.Цэрэнбатыг 96.6 хувийн саналаар дэмжжээ. Уг байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Ц.Гарамжав бөгөөд 19 гишүүнтэй юм.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо

 
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад нэр дэвшигч Ц.Цогзолмаа /2017.10.17/ Гэрэл зургийг mpa.mn

Уг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд БСШУС-ын сайдаар Ц.Цогзолмааг дэмжлээ.

 
Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Д.Сарангэрэл /2017.10.17/ Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэлийг дэмжсэн байна.

 
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигч С.Чинзориг /2017.10.17/ Гэрэл зургийг mpa.mn

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар С.Чинзоригийг гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.Тус байнгын хороо нь 19 гишүүнтэй. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан даргалдаг.

Төрийн байгуулалтын байнгын хороо

 
Монгол Улсын Шадар сайдад нэр дэвшигч Ө.Энхтүвшин /2017.10.17/ Гэрэл зургийг mpa.mn

 Шадар сайдад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг ажиллуулахыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ. 

 
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад нэр дэвшигч Г.Занданшатар /2017.10.17/ Гэрэл зургийг mpa.mn

Мөн ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг томилуулах саналыг дэмжлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Энхболд ажилладаг бөгөөд 19 гишүүнтэй.

Төсвийн байнгын хороо

 
Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар /2017.10.17/ Гэрэл зургийг mpa.mn

Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон 12 гишүүн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдад томилуулахаар 100 хувь дэмжлээ.

Уг байнгын хороо нь 19 гишүүнтэй. Дарга нь Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар.

Эдийн засгийн байнгын хороо

Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Х.Баделхан /2017.10.17/ Гэрэл зургийг mpa.mn

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Барилга, хот байгуулалтын сайдад Х.Баделханыг томилуулах саналыг 87.5 хувийн саналаар дэмжлээ.

 
Зам, тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнэ /2017.10.17/ Гэрэл зургийг mpa.mn

Мөн Зам тээврийн хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнийг томилохыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн 93.3 хувь дэмжлээ. 

 
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Д.Сумъяабазар /2017.10.17/ Гэрэл зургийг mpa.mn

 Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазарыг томилохыг 93.8 хувийн саналаар дэмжлээ.

 
Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Ц.Даваасүрэн /2017.10.17/ Гэрэл зургийг mpa.mn

Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэнг томилохыг байнгын хорооны гишүүдийн 93.8 хувь нь дэмжсэн байна. Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажилладаг бөгөөд 19 гишүүнтэй. 

Хууль зүйн байнгын хороо

 
Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшигч Ц.Нямдорж /2017.10.17/ Гэрэл зургийг mpa.mn

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ХЗДХ-ийн сайдад Ц.Нямдоржийг томилохыг 60 хувийн саналаар дэмжжээ. 

Хууль зүйн байнгын хороог УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд даргалдаг. 19 гишүүнтэй юм.

УИХ-ын чуулган маргааш 10:00 цагт эхэлж, Засгийн газрын гишүүдийг томилох юм. Ингэснээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхим бүрдэнэ.