Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын даргад сайдуудын нэрийг өргөн мэдүүллээ

Т.Саран, iKon.mn
2017 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын даргад сайдуудын нэрийг өнөөдөр өргөн мэдүүллээ. Ерөнхийлөгч шинэ сайдуудын нэрийг зөвшилцөх албан бичигт Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарыг дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлсэн.

Мөн давхар дээлтэй сайд нарыг хууль зөрчиж байгааг сануулаад байгаа. Гэсэн ч Ерөнхий сайд Засгийн газрын сайдуудын нэрээ өөрчлөхгүйгээр УИХ-аар хэлэлцүүлэхээр шийдсэн бололтой. 

Хуулиараа Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн хариу ямар байхаас үл хамааран сайд нарынхаа нэрсийг УИХ-д өргөн барих эрхтэй. 

Тодруулбал Үндсэн хуулийн 39.2-т “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ" гэжээ. 

Ингэснээр байнгын хороод өөрсдийн хамаарах асуудлын хүрээний сайдуудын талаар хэлэлцэж гурав хоногийн дотор шийдвэр гаргах учиртай. Үүний дараа УИХ-ын чуулган хуралдана.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын сайдуудыг эцэслэн томилох юм.