Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ сайдуудын нэрийг зөвшилцөх албан бичигт ХАРИУ өглөө

С.Бадрал, iKon.mn
2017 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүдийг зөвшилцөх албан бичигт өнөөдөр хариу өглөө.

Ерөнхийлөгчийн зүгээс Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарыг дэмжих боломжгүйгээ албан бичигтээ дурдсан байна. Харин бусад сайдуудыг ард түмэнд амласан МАН-ын мөрийн хөтөлбөрөө харгалзан, хууль тогтоомжийн дагуу УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь зүйтэй гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимдаа орох дараах 15 гишүүний нэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр өргөн бариад байсан юм. 

  1. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин
  2. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар
  3. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
  4. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж 
  5. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
  6. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 
  7. БОНХ-ийн сайд Н.Цэрэнбат
  8. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа
  9. НХХ-ийн сайд С.Чинзориг
  10. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 
  11. Зам тээврийн сайд Ж.Бат-эрдэнэ 
  12. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
  13. БХБ-ын сайд Х.Баделхан
  14. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
  15. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг

АЛБАН БИЧГЭЭР ӨГСӨН ХАРИУ: