Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Хотын ажлыг гацаагч МАН-ЫН ЕСӨН ГИШҮҮНИЙ ЗУРАГ БА НЭРС

Б.Ану
2017 оны 10 сарын 17
iKon.MN
Шинэ даргатай болсон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) ажил өнөөдрийг хүртэл гацсан хэвээр байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 2017 оны зургаадугаар сараас хойш хуралдаагүйгээс Нийслэл Улаанбаатар хотын ажил урагшлахгүй байна. 
 
Тэд хурлын даргаа сонгож сандал суудлын асуудлаа шийдэхийн тулд л 2017 оны есдүгээр сарын 14-ний өдөр хуралдсан бөгөөд дараагийн хурлыг энэ сарын 12-нд зарласан боловч хоёр ч удаа цагаа хойшлуулсны эцэст тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.
 
Үүнээс болж маш олон асуудал зогсоод байгаа юм.
 

Хурлаар хэлэлцэх ёстой байсан асуудлуудад: 

(Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой)

 
 

НИТХ бол нийслэл хотыг бодлогоор ханган ажилладаг байгууллага.  Тухайлбал Нийслэлийн Засаг дарга жил болгоны аравдугаар сарын 05-ны дотор өргөн барьдаг Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлээ Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, НИТХ-аар батлуулах ёстой. 

Мөн НИТХ-ын нэгдсэн хуралдааныг Тэргүүлэгчдийн хурлаар нь зарладаг. Гэтэл өдий болтол энэхүү тэргүүлэгчид нь намын дотоод асуудлаа шийдэж чадахгүй, ирц нь хүрэхгүй, хурлаа хийж чадахгүй гацсан байдалтай байна. НИТХ-ын хуралдааны товыг гаргадаг, хуралдуулдаг Тэргүүлэгчдийн хурал нь есөн гишүүнтэй.  
 
Дан МАН-ын төлөөлөгчдөөс бүрддэг Тэргүүлэгчдийн хурал яаралтай дотоод зөрчлөө хойш тавьж, Нийслэл Улаанбаатар хотын асуудлаа хэлэлцэхгүй бол хотын бодлого эзгүйрээд удлаа.
 
Тэргүүлэгчдийн хурлын Есөн гишүүнд:
  1. С.Амарсайхан  НИТХ-ын дарга
  2. Ж.Алдаржавхлан Тэргүүлэгч
  3. Э.Бат-Амгалан Тэргүүлэгч
  4. Ж.Батсайхан Тэргүүлэгч
  5. Н.Баярмөнх Тэргүүлэгч
  6. Д.Баярсайхан Тэргүүлэгч
  7. С.Мөнхчулуун Тэргүүлэгч
  8. Б.Сүхбаатар Тэргүүлэгч
  9. М.Эрдэнэтуяа Тэргүүлэгч нар багтдаг байна.