Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Богд банк ГЭГЭЭНТЭН төвд шинэ салбараа нээлээ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 10 сарын 17
Сурталчилгаа

Богд Банк нь 2015 оноос эхлэн иргэд, ААН-ийн төлбөр тооцоог дотооддоо болон олон улсад  түргэн шуурхай, найдвартай үзүүлж эхэлсэн билээ.

Өнөөдрийн байдлаар эх үүсвэрийн данс, VISA, UPI байгууллагуудтай хамтарсан картын үйлчилгээ, цахим банк, ATM болон зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.

Бид банкны үйлчилгээг харилцагчдад  ойр байлгах зорилгын хүрээнд энэ онд хэд хэдэн салбар нээхээр төлөвлөн ажиллаж байгааг дуулгахад нэн таатай.

Богд банкны салбар нь уламжлалт нүсэр бүтцийг өөрчлөн орчин үеийн банкны хэв шинжийг илэрхийлэх цомхон бүтэц, чадварлаг боловсон хүчин, технологид суурилсан үйлчилгээний шийдлийг санал болгохоор зорьсон ба энэхүү зорилгын хүрээнд Хан-Уул дүүргийн харилцагч нартай зориулан 2 дахь салбараа 2017 оны 10 дугаар сарын 16 -нд ГЭГЭЭНТЭН худалдааны төвд нээлээ.

Нээлтийн үеэр уригдан ирсэн зочид харилцагчдын дунд азын сугалааг явуулан азтанг тодруулахад Гэгээнтэн салбарын харилцагч Э.Уранцэцэг шалгаран Онцгой данс эзэмших эрхийн бичгийн эзэн боллоо.

Богд Банк нь шинээр салбар нээхийн зэрэгцээ ӨДӨР БҮР ХҮҮТЭЙ харилцах дансны үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж харилцагч, үйлчлүүлэгч нартай бэлэг барьж буйг онцлон дурдмаар байна. Уг үйлчилгээ нь харилцагчийн хувьд өдөр бүр хүүгээ зарлагдан авч зарцуулах эсхүл хүүгээс хүү тооцуулан өөрийн мөнгөн хөрөнгөө өсгөх боломжийг бүрэн олгосноороо ихээхэн онцлогтой, хэрэглэгчийн бодит хэрэгцээг хангаснаараа давуу талтай юм.

Харилцагч та бүхнийг  Богд банкны Гэгээнтэн салбар болон бусад салбарт хандан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний эзэн болохыг урьж байна.

Гэгээнтэн салбар Даваа-Бямба гарагуудад 10-19 цагийн хооронд Банкны бүх бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Facebook: @BogdBankMongolia

Website: www.bogdbank.com

Tel: 75771199

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.