Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

NBA-ийн тоглолтуудыг ICINEMA-д

SPS телевиз
2017 оны 10 сарын 16
SPS
Зураг зураг

Та бидний хүсэн хүлээсэн NBA-ийн шинэ улирал эхлэхэд бэлэн болоод байна. 2017-2018 оны улирал үнэхээр үзүүштэй үзэгч бидний сэтгэлийг хөдөлгөсөн улирал болох нь гарцаагүй биз ээ. Энэхүү шинэ улирлын онцлох тоглолтуудыг iCinema кино театрт дуу дүрсний өндөр чанартайгаар, Dolby Atmos процессор бүхий 7.1 дуугаралттайгаар найз нөхдөөрөө хамтдаа үзэх боломжийг SPS HD телевиз үзэгчдэдээ олгож байна. Тэгвэл та бүхэнд санал болгох эхний тоглолт маань Голден Стэйт Уорриорс болон Хьюстон Рокетс багуудын сонирхолтой тоглолт байх болно.

Ингээд энэхүү тоглолтыг үзэх 5 шалтгааныг та бүхэнд хүргэе.

ШАЛТГААН №1

Өнгөрсөн улирлын аварга баг болох Уорриорсчууд өөрсдийн гэр болсон “Оракл Арена”-д аваргын тугаа залах ёслол нээлтийн тоглолтын өмнө болно.

ШАЛТГААН №2

Аваргын тугаа залахын өмнө Голден Стэйт Уорриорсын тоглогчдод Аваргын бөгжийг гардуулах ёслол болох юм.

ШАЛТГААН №3

"Дайчид" ирэх улиралд дорнод бүсийн багтай тус бүр хоёр тоглолт хийх бол үлдсэн 52 тоглолтоо өрнөд бүст хийх учиртай. Тэд бүсийнхээ багуудтай 4 тоглолт хийх ч Рокетс, Трэйл Блейзерс, Гриззлис, Тимберволвестай 3 удаа тоглоно.
Тиймээс энэ тоглолт бол Жэймс Хардэн, Крис Пол тэргүүтэй "Пуужингууд"-ын "Оракл Арена"-д хийх улирлын цорын ганц тоглолт юм.

ШАЛТГААН №4

Дайчид өнгөрсөн улирлын бүрэлдэхүүнээ бараг хадгалж үлдсэн ч бага зэргийн өөрчлөлт орсон. Чөлөөт агентуудаас Ник Янг болон Омри Касспи нартай гэрээ байгуулснаас гадна драфтын хоёрдугаар тойрогт Жордан Беллийг багтаа элсүүлсэн.

ШАЛТГААН №5

Зарим үзэгчид бага оноо авалттай тоглолтыг илүүд үздэг. Гэвч Уорриорс, Рокетс багуудын нээлтийн тоглолт тийм байхгүй нь тодорхой. Тэд өнгөрсөн улиралд хамгийн өндөр оноо авсан багууд буюу довтолгооны рэйтингээрээ эхний хоёрт бичигдсэн үзүүлэлттэй.

Рокетс өнгөрсөн улирал 1,181 удаа холын зайнаас амжилттай довтолж, нэг улиралд хамгийн олон удаа холын зайнаас амжилттай довтолсон баг болсон.
Тэгвэл Уорриорс өнгөрсөн улирал 982 удаа холын зайнаас амжилттай довтолсон үзүүлэлтээрээ 4 дүгээр байрт бичигдсэн ба холын зайн шидэлтийн хувиараа (.383) мөн 3 дугаар байрт бичигдсэн юм.

Рокетс багийн довтолгооны талаар Рокетсын дасгалжуулагч Майк Д’Энтони “Хэн ч тэднийг зогсоож чадахгүй. Угаасаа тийм зүйл болохгүй. Тэд ч бас биднийг зогсоож чадахгүй. Тиймээс сонирхолтой тоглолт болно” гэжээ.

Ивээн тэтгэгчээр Хаан банк, Lay's Mongolia, Talk Talk English сургалтын төв хамтран ажиллаж буй бөгөөд ирсэн хүн бүрт гарын бэлгээ гардуулах юм.
Нээлтийн тоглолт: 2017 оны 10 дугаар сарын 18-ны 10:00 цаг (HOU vs GSW)
iCinema хаяг: Улсын их дэлгүүрийн 5 дугаар давхарт
Тасалбар: 5,000₮

 

Зураг