Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Америк, Японы аварга роботууд хоорондоо тулалдана

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 16
IKON.MN
Зураг зураг

АНУ-ын зүүн эргийн цагаар маргааш оройн 21:00 цагт буюу Улаанбаатарын цагаар Лхагва гарагийн өглөөний 09:00 цагт Америк, Японы хамгийн хүчирхэг роботууд тулалдаж, хэн нь хүчтэйгээ үзэх гэж байна.

Америкийн робот нь 4.5 метр өндөр, 12 тонн жинтэй төмөр мангас байх ба нэр нь MegaBots Mk.III.

Харин Японы роботыг KURATAS гэдэг ба Америк өрсөлдөгчөөсөө нэг метр орчим намхан, жингийнх нь хагасаас арай илүү хүнд гэнэ. Америкчууд биеийн масст илүү ач холбогдол өгч байгаа бол Япончууд хөнгөн гавшгай байдал, хурданд илүү найдаж байгаа гэнэ.

Мөн Японы тал роботууд зэвсэг хэрэглэхгүй, зөвхөн гар тулаан хийх шаардлага тавьж байгаа юм. Зэвсэг хэрэглэх нь Америк хэв маяг гэж тэд үзэж байгаа гэнэ.

Тулааныг Twitch сүлжээнд шууд дамжуулах тул тухайн цагт нь үзэх боломжтой. Харин тулааны дараа бичлэгүүдийг Facebook, YouTube сүлжээнд байрлуулах юм байна.

Анх Америкчууд роботыг бүтээснийхээ дараа тулалдах робот хайж байгаагаа зарласан юм. Үүнд нь одоогоор зөвхөн Япончууд хариу өгөөд байна.

 

Эх сурвалж: TheNextWeb