Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Аль сургуулийн төгсөгчид мэргэжил үл харгалзан “өөрийгөө сорих боломж"-ийг ЭРЭЛХИЙЛДЭГ вэ?

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл 1,147,843 ажиллагчдаас бүрддэг ба нийт 21 салбарт хуваагдан ажилладаг. Онцлогоосоо хамааран 6,000 ажиллагсадтай усан хангамж хаягдлын менежментийн салбар, 95,000 ажиллагсадтай боловсролын салбар, 66,000 ажиллагсадтай тээврийн салбар гэх мэтчилэн хөдөлмөрийн зах зээлд өөр өөрийн байр суурь эзэлдэг.

Монгол Улсын хамгийн олон ажилтантай салбар бөөний болон жижиглэн худалдаа, засвар үйлчилгээнийх бөгөөд 172,668 хүн ажиллаж байна. Тэгвэл 2016 оны байдлаар хөдөлмөрийн зах зээлд шинээр нэмэгдэж буй мэргэжилтнүүдийн ерөнхий дүр зургийг танилцуулъя. 

2016 оны эхний хагас жилд "Эн Пи Си энд Мандал" компанитай хамтран ажилласан байгууллагуудын сонгон шалгаруулалтад хамрагдсан горилогчдийн судалгаанаас: 

Улаанбаатар хотод зарлагдсан ажлын байрны сонгон шалгаруулалтанд оролцогчдыг 61.4 хувийг хөдөө орон нутгийн иргэд эзэлж байгаа нь хөдөлмөрийн зах зээлийн төвлөрөл Улаанбаатар хотод ихсэж байгааг илтгэж байна. Баруун бүсийн аймгийн иргэд хамгийн ихээр нийслэлд ажилд орохоор хандсан бол улсын Зүүн бүсээс гаралтай иргэд хамгийн цөөн хувийг эзэлсэн байна. 

График 1: Ажил горилогчдын төрсөн нутаг

2016-2017 оны байдлаар Монгол Улс дахь 13 улсын, 18 хувийн нийт 31 их сургуулиас 35,889 оюутан суралцагч төгссөн байна. Төгсөгчдийн дунджаар 69 хувь нь төгссөн даруйдаа ажилд ороогүй бөгөөд ажлын байр хайлт үргэлжилсээр байна.

2016 оны эхний хагас жилд мэргэжил үл харгалзан шинэ төгсөгчдийн дунд зарлагдсан сонгон шалгаруулалтанд хандагчдын үзүүлэлтээс “өөрийгөө сорих боломжийг” эрэлхийлдэг оюутнууд аль сургуулиудын төгсөгчид байсныг танилцуулж байна. 

График 2: 2016 оны эхний хагас жилд мэргэжил үл харгалзан сонгон шалгаруулалтанд оролцсон ажил горилогчдын төгссөн сургуулиуд: 

График 3: 2016 оны эхний хагас жилийн байдлаар их сургууль төгсөгчдийн дүнг харьцуулбал:

 

Улсын их сургуулиуд

Хувийн их сургуулиуд

Гадаадын сургуулиуд

А үнэлгээтэй

24%

28%

57%

В үнэлгээтэй

46%

46%

29%

С үнэлгээтэй

24%

20%

14%

D үнэлгээтэй

6%

5%

0%

Дотоодын их сургуулиудаас B үнэлгээтэй төгсөгчдийн хандалт хамгийн давамгай байгаа бол C,D үнэлгээтэй төгсөгчдийн хандалт A үнэлгээтэй төгсөгчдийнхөөс өндөр үзүүлэлттэй байна.