Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Сүгияама Тэрүзогийн бүтээл: Улаанбаатарын түүхийг харуулсан гэрэл зургууд

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн “Дэлхийд түгсэн Монголын соёлын өвүүд, Улаанбаатар хот /1983-2016/" үзэсгэлэн өчигдөр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээгдлээ. Үзэсгэлэн аравдугаар сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ.

Тэрбээр Монголын урлагийн бүтээлүүдийг гэрэл зурагт буулгажээ. Үзэсгэлэнгээс 30 жилийн өмнөх нийслэл хотын зургуудыг үзэж сонирхох боломжтой.

Сүгияама Тэрүзо 1987 онд Монголын шашны зураг, 1988 онд Монголын дүрслэх урлаг, 1990 онд Монголын сүм хийд болон архитектур /Монголын цутгамал бурхад/, мөн онд Монголын түүх болон дүрслэх урлагийн түүвэр, 1992 онд Монголын нүүдэлчид, 1996 онд Монголын зохиогч нь тодорхойгүй өвийн олдвор ба Чингис хааны талын тэмдэглэл, 1998 онд Монголын шашны дүрслэх урлаг зэрэг гэрэл зургийн цомог болон ном гаргажээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас гэрэл зурагчин Сүгияама Тэрүзог СТА цол тэмдгээр шагнасныг гардуулан өгөв.

Түүний үзэсгэлэнд  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зочилжээ.

Гэрэл зургийн нээлтийн үеэр хийсэн фото сурвалжилга

/mpa.mn/

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг