2017/10/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,457.47₮
B32
УЛААНБААТАР
11°
|
-4°
B30
УЛААНБААТАР
|
-3°
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
17:00
S32
18:00
S32
19:00
S32
20:00
S32
21:00
S32
22:00
S32
-1°
23:00
S32
-1°
00:00
S32
-2°
01:00
S32
-3°
02:00
S32
-3°
03:00
S32
-3°
04:00
S32
-4°

Охидын хамтлагийн ахлагч Хойд Солонгосын дээд албан тушаалд дэвшжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 13
iKon.MN

Саяхан болж өнгөрсөн Хойд Солонгосын Ажилчдын Намын удирдлагын халаа сэлгээний үеэр тус улсын үзэл суртлын Моранбон охидын хамтлагийн ахлагч Хён Сон Вол чухал албан тушаалд дэвшжээ.

Тэр одоо эрх баригч намын улс төрийн товчооны орлогч гишүүн болсон байна. Энэ нь Хойд Солонгосын хамгийн дээд эрх барих байгууллага гэсэн үг.

Өмнө нь урлагийн хүн намын дээд албан тушаалд дэвшиж байсан тохиолдлууд байдаг ч Хён Сон Волын хувьд гэнэтийн явдал болжээ. Одоо 34 настай гэгддэг Хён өмнө нь удирдагч Ким Жон Уны найз бүсгүй байсан тул удирдагчийн эхнэр Ри Сол Жутай таагүй харьцаатай гэсэн яриа байдаг. Мөн 2013 онд урлагийн хэсэг хүмүүсийг садар самуун дүрс бичлэг нууцаар үзэж байсан хэрэгт буруутган цаазлахад Хёныг хамрагдсан гэсэн яриа гарч байсан юм.

Тиймээс Хён Сон Волын тушаал дэвшсэн нь ихэнх хүмүүсийн төсөөлж байгаагүй явдал гэдгийг эх сурвалжууд баталж байна.

Гэхдээ Хён бүсгүй 2015 онд Бээжин хотод айлчлан тоглохдоо Ким Жон Унд ямар үнэнч гэдгээ харуулж, удирдагчийн итгэлийг олж авсан гэх мэдээлэл бас бий.

Моранбон хамтлаг тухайн үед хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэх зорилготой тоглолтыг Бээжинд хийж, Хятадын коммунист намын дээд албан тушаалтнууд үзэж сонирхох гэж байсан юм. Гэвч тоглолтын өмнө Хятадын талаас үзүүлбэрт зарим өөрчлөлт оруулахыг шаардсан байна. Тэд Ким Жон Уныг хэт өргөмжилж байгааг бууруулах санал гаргасан гэдэг.

Гэвч хамтлагийн ахлагч Хён уг саналаас эрс татгалзаж, тоглолтыг цуцалж, нутаг буцах санаачилга гаргажээ. Тэр “тоглолтын хөтөлбөрөөс ганц цэг ч хасахгүй, учир нь үүнийг манай их удирдагч өөрийн гараар баталсан юм” гэж байсан гэнэ.

Хамтлагийг дагалдаж явсан намын дээд албан тушаалтнууд ч Хён Сон Волыг ятгаж дийлээгүй байна.

Моранбон хамтлагийг Ким Жон Ун 2012 онд өөрийн санаачилгаар байгуулж байжээ. Тэр хамтлагийн гишүүдийг өөрөө биечлэн сонгосон гэдэг.

 
 
 
 

 

Эх сурвалж: Korea Times

 

x