Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

#JudoForTheWorld цувралын ээлжит анги Монголд бүтээгджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Олон Улсын Жүдо Бөхийн Холбооноос цуврал болгон гаргадаг #JudoForTheWorld баримтат киноны 12 дугаар ангийг өнгөрсөн наймдугаар сард Монголд бүтээснээ өчигдөр олон нийтэд үзүүлжээ.

Анх 2015 оны сүүлээс эхлэн ийм цувралыг гаргаж эхэлсэн юм байна.

Зорилго нь дэлхийн улс орнуудын иргэдийн амьдралд жүдо бөх хэрхэн сайнаар нөлөөлж байгааг үзүүлэх гэнэ.

10 хоног үргэлжилсэн киноны зураг авах ажилд Грекийн бөх, дэлхийн гурван удаагийн аварга, Олимпийн аварга Илиас Илиадис оролцож, Монгол орныг танилцуулсан байна.

Мөн тэдэнтэй цуг Pour Sourire байгууллагын шүдний эмч нар хамт аялж, орон нутгийн 1,000 орчим иргэнд эмчилгээ хийжээ. Киноны зургийг Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын төрсөн нутаг Баянхонгор аймагт авсан байна.

 
 
 
 
 

 

Эх сурвалж: IJF