Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн аз жаргалтай орнуудын нэгний иргэншлийг Биткоиноор авч болно

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Номхон далайн өмнөд хэсэгт 80 орчим арлыг эзлэн оршдог Вануату улс биткоиноор хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэнд өөрийн иргэншлийг олгохоор болжээ.

$280,000-тай тэнцэх хэмжээний крипто мөнгөн тэмдэгтээр тэдний иргэншлийг авч болох юм байна. Яг одоо Биткоин түүхэн дээд ханшиндаа хүрч нэг биткоин $5,600-г даваад байгаа юм. Тиймээс иргэншил авахад 50 орчим биткоин болно гэсэн үг. Ийм мөнгө төлбөл гэр бүлийн дөрөв хүртэл гишүүндээ тус улсын паспортыг авч болно.

Вануату улс судалгаагаар манай дэлхийн дөрөв дэх “аз жаргалтай” улсаар тодорсон байдаг. 2006 онд анхны ийм судалгааг хийхэд бүр нэгд жагсаж байжээ.

Вануатугаас гадна Антигуа, Гренада, Мальта, Сэйнт Киттс ба Нэвис зэрэг улсууд хөрөнгө оруулалтаар иргэнээ болгох журамтай ч биткоиноор санал болгож байгаа нь анхны тохиолдол юм.

Вануатугийн иргэн болох хэд хэдэн давуу талтай. Энэ улсын паспорт дэлхийд 34-т орох шилдэг паспорт. Дэлхийн 116 улсад визгүй зорчих эрхтэй. Бас энэ улсад орлогын, өв залгамжлалын, компанийн ашгийн татвар гэж байдаггүй. Мөнхийн зунаараа байдаг, хүн ам цөөтэй энэ улсыг зориход ч хэцүү биш. Австралийн Сиднейгээс нийслэл Порт Вилад хүрэхэд 3.5 цаг орчим нисдэг гэнэ.

Нөгөө талаас галт уулын бүсэд оршдог, мөн далайн түвшин нэмэгдэж байгаа зэрэг эрсдлүүд байдгийг үгүйсгэхгүй юм байна.

 

Эх сурвалж: Bloomberg