Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком Корпораци малчдад цаг агаарын мэдээг шуурхай хүргэхэд хамтран ажиллана

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 10 сарын 13
Сурталчилгаа

Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Мерси кор ОУБ-аас хамтран хэрэгжүүлж буй “Малчдад цаг агаарын урьдчилсан мэдээг шуурхай хүргэх” төслийг Мобиком Корпораци дэмжин ажиллахаар болж, “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

 

Ингэснээр Монгол Улсын 21 аймгийн 1,550 гаруй багт оршин суугаа 160,600 малчин өрхүүд гар утасны мессэж үйлчилгээг ашиглан, цаг агаарын урьдчилсан мэдээ, бэлчээр ургацын мэдээ, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээлэл болон малын өвчний гаралт, бэлчээрийн даац зэрэг мэдээллийг оршин суугаа болон оторлож буй багийн байршлаар шуурхай авч, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх боломжтой болж байгаа юм.

 

Дашрамд дурдахад Мобиком Корпораци нь цаг агаарын онц ноцтой үзэгдэл, байгалийн гамшигт бэрхшээл тохиосон цаг мөчүүдэд ОБЕГ-тай байнга хамтран ажиллаж, ард иргэдийг урьдчилан сэргийлэх, анхааруулах мэдээллийг өөрийн орон даяарх сүлжээгээ ашиглан, түргэн шуурхай хүргэн ажилладаг.

Мөн энэ оны зун төвийн аймгуудад гарсан ихээхэн хэмжээний ой, хээрийн түймрийн үеэр ОБЕГ-т 100 ширхэг гал унтраагч үлээгч аппарат, үүргэвчит гал унтраагч буюу усаар шүршигч төхөөрөмжүүдийг хандивлаж, мөн сансрын холбооны Иридиум үйлчилгээгээр дэмжлэг үзүүлсэн билээ.   

Мобиком Корпораци ХХК

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.