Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Шүүхийн шүүн таслах ажлын 2017 оны III дугаар улирлын дүнг танилцуулна

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 10 сарын 13
iKon.MN

НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд

10:00 цагт "Арьс ширний үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалт"-ын талаар мэдээлэл хийнэ.

The Corporate Hotel & Convention Centre

10:30 цагт Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 70 жилийн ойн хүндэтгэлийн баярын хурал, концерт болно.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот хурлын танхимд

11:00 цагт Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажлын 2017 оны III дугаар улирлын дүн мэдээг танилцуулна.

Хангарьд ордны 15 давхарт

11:00 цагт Нийслэлийн 378 жилийн ойн баярыг угтан хотын удирдлагууд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзана. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ААН-үүдэд хандан гаргасан уриалгаа сонордуулж, гардуулан өгнө.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагт Нийслэлийн 378, Монголын Нотариатын байгууллага үүсэн байгуулагдсаны 92 жилийн ойн өдрийг тохиолдуулан Жанжин Д.Сүхбаатарын талбайд өдөрлөг зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл хийнэ.

МҮЭХ-ны төв байр, 4 давхарт

11:00 цагт Соёл урлагийн салбарынхан цалин хөлс, нийгмийн хамгааллаа сайжруулахын төлөө хамтын тэмцэлд нэгдэхээ илэрхийлж хэвлэлийн бага хурал хийнэ.

"Эрчим" клубын задгай талбайд

13:00 цагт Улаанбаатар хотын аварга шалгаруулах Ахмадын хөлбөмбөгийн тэмцээний хаалтын ажиллагаа болно.

"Чингис хаан" олон улсын нисэх буудлын Дотоодын нислэгийн хэсэгт

15:00 цагт ГХЯ, АНУ-ын ЭСЯ-наас хамтран хэрэгжүүлж буй АНУ-ын визийн кампанит ажлын нээлтийн арга хэмжээ болно. Сэтгүүлчдэд зориулсан унаа ГХЯ-ны баруун хаалганаас 13:30 цагт хөдөлнө.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.