2017/10/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,457.47₮
B32
УЛААНБААТАР
11°
|
-4°
B30
УЛААНБААТАР
|
-3°
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
17:00
S32
18:00
S32
19:00
S32
20:00
S32
21:00
S32
22:00
S32
-1°
23:00
S32
-1°
00:00
S32
-2°
01:00
S32
-3°
02:00
S32
-3°
03:00
S32
-3°
04:00
S32
-4°

Уэйнштэйний дараа Бэн Аффлек руу Холливүүдийн бүсгүйчүүд довтолж эхлэв

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 12
iKon.MN

Холливүүдийн нэрт продюсер Харви Уэйнштэйнийг тойрсон бэлгийн дарамтын хэрэг өөр нэг эрэгтэй жүжигчинд халдаж болзошгүй боллоо.

Продюсерийн үйлдсэн хэргийг нэр алдартай олон жүжигчид буруушааж, харамсаж байгаагаа илэрхийлж эхэлсэн. Тэдний дотор жүжигчин Бэн Аффлек байсан юм. Гэтэл түүний “харамссан мэдэгдэл”-ийн дараа Аффлекийн өөрийнх нь бэлгийн дарамтын тохиолдлыг нэгэн твиттер хэрэглэгч сануулжээ. 2003 онд MTV-ийн шоуг хөтөлж байхдаа Аффлек хамтран хөтлөгч, жүжигчин Хилари Бартоны хөхөнд санаатай хүрч байсныг харуулсан дүрс бичлэгийг тэр үзүүлсэн байна. Дараа нь жүжигчин Бартон түүний энэ этгээд үйлдлийг мартаагүй байгаагаа хэлж, тухайн үед жаахан охин байсан тул юу болсныг сайн ойлголгүй өнгөрсөн гэжээ.

Үүний дараа Аффлек жүжигчин бүсгүйгээс уучлал гуйсан мэдэгдэл дахин гаргахад хүрсэн юм. Тэрээр твиттер хуудсандаа “Би хатагтай Бартонтой зохимжгүй харьцаж байсандаа уучлал гуйж байна” гэжээ.

Гэтэл удалгүй интернэт хэрэглэгчид Аффлекийн 2004 оны нэгэн дүрс бичлэгийг гаргаж ирснээр асуудал улам хүндэрлээ.

Уг бичлэгт Мирамакс компанийн “Jersey Girl” киноны нээлтийн үеэр Аффлек Канадын сэтгүүлч Анне Мари Лосикийг өвөр дээрээ суулган хэрхэн оролдож байгааг харуулжээ.

Аффлек “Чиний хөх үнэхээр хатуу, бүр сэжиглэмээр хатуу юм. Яг л хоёр том чулуу шиг” гэж хэлээд сэтгүүлчийн хөхний толгойд хүрч, хувцасаа задгайлахыг шаардаж байгаа нь харагдаж байгаа юм.

Мөн удалгүй Холливүүдийн өөр нэг жүжигчин бүсгүй Роуз Макгован түүнийг Уэйнштэйний зан авирыг мэддэггүй мэт царайлж худлаа ярьж байна, өөрийг нь Уэйнштэйн оролдсоныг мэдэж байсан гэж зарлажээ.

Бэн Аффлек нь үнэхээр нэрт продюсертэй хэд хэдэн кинонд хамтран ажиллаж байсан, түүний амжилттай найруулсан “Good Will Hunting” бүтээлд Уэйнштэйн гүйцэтгэх продюсерээр ажиллаж байсан гэнэ.

Аффлекийн удаан хугацаанд хамтран ажиллаж ирсэн жүжигчин Мэт Дэмон бас Уэйнштэйний үйлдсэн хэрэгт харамсаж байгаагаа илэрхийлж, түүний ийм зан гаргадгийг өмнө нь мэдээгүй гэсэн юм. Гэтэл Макгован мөн л түүнийг сайн мэддэг зүйлээ нууж, продюсер найзаа хаацайлж байна гэж шүүмжилжээ.

 

Эх сурвалж: The Guardian

 

x