Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Их, дээд сургууль төгсөгчдийн тоо БУУРЧЭЭ

А.Намуун, iKon.mn
2017 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны эхний 9 сарын байдлыг  өнөөдөр танилцууллаа. Танилцуулгад 2016-2017 оны хичээлийн жилд хэдэн суралцагчид төгссөнийг дурджээ.

Бүх шатны сургуулийг өнгөрсөн хичээлийн жилд 126.5 мянган суралцагчид төгссөн байна. Нийт төгсөгчдийн 53.0 хувь нь эмэгтэйчүүд байна.

Үүнээс:

  • ЕБС-ийг 72.3 мянган сурагч
    1. Есдүгээр ангийг 34.8 мянга
    2. Арванхоёрдугаар ангийг 37.5 мянган сурагч төгсжээ
  • Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг 19.5 мянган суралцагчид
  • Их, дээд сургууль, коллежийг 34.7 мянган оюутан төгсжээ.

Их дээд, сургууль, коллежийг 2016-2017 оны хичээлийн жилд нийт 34.7 мянган оюутан төгссөн нь өмнөх оноос 1.2 мянгаар буурсан үзүүлэлт юм. Харин ЕБС-ийг төгссөн сурагчдын тоо 15.9 мянгаар нэмэгджээ.